Муур нохойн аль нь эзэндээ илүү хайртай вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 25

Хүн төрөлхтөн хариултыг нь мэдэхийг хамгийн их хүсдэг асуултын нэг нь муур, нохойн аль нь эзэндээ илүү хайртай байдаг тухай. Яг л “Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ” гэдэг шиг. Гэхдээ өндөг, тахианаас ялгаатай нь энэ асуултын хариулт олдчихсон байдаг юм. Эрдэмтдийн олон жил хийсэн судалгааны үр дүнгээс харахад, муурнаас илүү нохой эзэндээ илүү хайртай байдаг нь тодорхой болжээ. Эзэн нь анхаарал хандуулж, тоглоход муу мэдээж баярладаг, гэхдээ нохой шиг их биш гэнэ. Хүн, муур, нохой ялгаагүй тусдаа ухаант бодьгалиуд болохоор харилцаанаас их зүйл шалтгаалах нь мэдээж. Гэхдээ л нохой муурыг бодвол эзэндээ илүү үнэнч, хайртай гэдэг нь тогтоогджээ. “ВВС” телевиз саяхан энэ талаар тусгай баримтат кино бэлтгэн дэлхий нийтэд цацсан байна.   

Түүнчлэн, хүн ч гэсэн муурнаас илүү хүнд хайртай гэдэг нь ч тодорхой болсон байна. Хайртай зүйлээ харахад хүний тархинд окситоцин гэдэг бодис ялгардаг. Жишээ нь, эхнэр, хүүхдээ харахад цусан дахь окситоцины хэмжээ 40-60 хувиар ихэсдэг гэнэ. . Нохойтой тоглоход ч энэ бодис ялгардаг бол харин мууртай тоглох, эрхлүүлэх үед бараг ялгардаггүй ажээ.

Нохойн хувьд, эзэнтэйгээ тоглох үед цусан дахь окситоцтины хэмжээ 60 хувиар нэмэгдэж байсан бол муурных дөнгөж 12 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, нохой эзнээ хараад муурнаас тав дахин их баярладаг гэсэн үг юм. яагаад гэдгийн учрыг эрдэмтэд одоогоор олж тогтоогоогүй. Гэхдээ нохой нь муурыг бодвол хоол ундны хувьд эзнээсээ илүү хамааралтай байдагтай холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мийгаа(182.160.34.84) 2019 оны 01 сарын 12

Нохой хүнтэй ойртоод\чулуун зэвсэг\ арван мянга гаруй жил,муур таван мянга\египэт-дүрс үсэг\-н жил болсон гэдэг.Энэ цаг хугацаа нөхөрлөл,эзнээ хайрлах хайртай хамааралтай гэж үзэх баримтлал бас байдаг юм билээ.

1  |  0
Top