Тосон Бумбын нулимс: Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс

2017 оны 04 сарын 26

Манай тусгай сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны талаар ноцтой баримт, мэдээлэл ганзагалж иржээ. Эдгээр баримт материалыг цуврал нийтлэл, нэвтрүүлэг болгон уншигч, үзэгчдэдээ дэлгэхэд бэлэн болоод байна.

“Мангасын аман дахь Гурвантэс”, “Тосон бумбын нурууг хэрчсэн тусгай хамгаалалтын бүс”, “Хөвд, Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа” гэсэн цуврал гурван агуулгын дор хөндөх “Тосон бумбын нулимс” асуудал дэвшүүлсэн нийтлэлээрээ бид Монголын өмнийн говьд тохиолдож буй эмгэнэл, харууслыг бүрэн дүүрэн уудлан илчлэхээр зорилоо.

Газар нутаг дээр нь есөн том уул уурхайн компани ашигт малтмал олборлож буй атал эх орныхоо хамгийн ядуу сумдын тоонд багтаж, ард иргэд нь гуниг, гаслан дунд аж төрж байгаа нь туйлын эмгэнэл юм. Тостын нуруу нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсийн өлгий гэдгээрээ хүн зоныхоо бахдлыг төрүүлдэг байсан газар орон. Гэтэл өнөөдөр энэ нутагт газар дэлхийн хэвлий улаанаараа эргэж, устай булаг, ундтай горхи бүр хуурайшин ширгэж, хүн мал тогтохын эцэсгүйгээр доройтон цөлжиж эхэлжээ. Тосон бумбын нүд аргасан зовхи хөндүүртэйгээр анивалзаж, Монгол орны эзгүйрсэн хязгаарт, баялагт сохорсон эрх мэдэлтнүүдийн шунал шороо мэт оволзоно. Үүнийг үзсэн нүднээс өөрийн эрхгүй нулимс унаж, хатаж хорчийсон газрын зүрхийг онож байна. Газрын зүрхнээс таны зүрх сэтгэлд илгээх үгс хийгээд үнэний өчлийг манай тусгай сурвалжлах баг ийнхүү дэлгэж байна. Тэдгээрийг цувралаар хүргэж эхэлсний эхний дугаарыг танд хүргэе. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
!!!!!(27.123.214.85) 2017 оны 06 сарын 03

Vxexde xvrtel munguu avaad vxex ym bish Gantsxan uurixu jargliin tuluu Xdn say xvn mal amitni xuvi zayag vgvi xiij Ted ch bs sxn amidrliig l xvsej bga Shunal xvsleese blood xvn chanar gdg zvilig ulanda gishgej Mungu gdg zvild tergvvne ugsun tr araatnuud Xvni muugaar vxej tarchlagdax blno

0  |  0
х(202.70.46.224) 2017 оны 05 сарын 01

Хүн ам цөөтэй эх орон минь

0  |  0
Зочин (103.229.122.55) 2021 оны 07 сарын 01

Ямар ард түмэн байна яг таарсан тийм л төр байдаг бид өөрсөдөө бас ийм засаг төрийг сонгосон шүү дээ тэгж байхдаа таарцгаасан

1  |  0
Зочин(27.123.214.116) 2017 оны 04 сарын 28

Оюунхоролд аягүй бол бас лизинг байгаа байхаа тэгээд дахин дахин улайран сайд болоод ямбийсан авгай шунаж үхэх шунаж үхэх гэж бхйгаа голоороо нүхгүй хүний сүг..төрийн томчууд ч бас сүг бие бие биөдээ юм хэлж чадахгүй өмхтий хүүрнүүл

0  |  0
Иргэн(66.181.189.146) 2017 оны 04 сарын 26

10 толгойтой атгаажин хар мангасыг нэгэн баатар хүү хурц сэлэмээрээ тас хэрчин алжээ гэж бага байхдаа их сонсдог үлгэр байдагсан Энэ төрд ийм л мангасууд байна

0  |  0
emee(27.123.214.126) 2017 оны 04 сарын 26

Oyunhorol Yu Ch mdhguishd.tord garsan deeremchid zorilgoo bieluuleh gej garsan uls.are tumni ugiig tooj avch uzehguie.oorsdiinhoo toloo huuli gargasan odoo tedniig Yu zogsoohim.gazar us,lus savdagiin haraal heden user Ni nirge gj odor bur zalbirch bgashu

0  |  0
ххх(202.70.34.244) 2017 оны 04 сарын 26

ОЮУНХОРОЛ АВГАЙ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ. ЭХ ОРОН ЧИНЬ НҮДЭН ДЭЭР ЧИНЬ СҮЙРЧ БАЙГААГ ХАРЖ БАЙХ ЧАМД САЙХАН БАЙНА УУ.

0  |  0
зочин(202.70.34.244) 2017 оны 04 сарын 26

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ ХАВИАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МАШ ЯАРАЛТАЙ ТАСЛАН ЗОГСОО. ХЭДХЭН ШУНАЛЫН ТУЛАМНУУДААС БОЛЖ ЭХ ОРОН ГАЗАР НУТАГ, УУХ УСГҮЙ БОЛОХ АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙГАА ШҮҮ.

0  |  0
dfasf(66.181.178.93) 2017 оны 04 сарын 26

Lkhavgasumberel gedeg hairan zaluu eh oron ongon baigalaa hamgaalah gej ih zutgesen Mongol ulsiin BAATAR baihaar hun baisiim daa

0  |  0
AA(66.181.179.59) 2017 оны 04 сарын 26

MANGAS SAID TOSON BUMBAAS SAVRAA TAT

0  |  0
ЗОЧИН(202.179.16.140) 2017 оны 04 сарын 26

САНГИЙН САЙД ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ШУНАЛ, ГАЙГААР ТОСОН БУМБЫН НУРУУ, ЗОВЛОНТ БУМБЫН НУРУУ БОЛСОН. ЭНЭ ХҮН ЯМАР Ч ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛТАЙ, ГАЙТАЙ ХҮН БЭ?ЧОЙЖИЛСҮРЭН ГУАЙ ТОСОН БУМБЫН НУРУУНЫ ХУВЬ ЗАЯА БОЛОН ХҮНИЙ АМИАР ТОГЛОЖ ЦАДАЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ? АЙ ЧОЙЖОО ГУАЙ ХҮНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ?

0  |  0
Top