
МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, уг асуудлыг үдээс хойш чуулганы хуралдаанд танилцуулах байсан. Гэсэн ч АН-ын бүлэг С.Бямбацогтыг эсэргүүцэн хэд хэдэн шаардлага тавьсан бөгөөд энэхүү асуудалд С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ.
Энэ тухайгаа тэрээр "АН-ын бүлэг УИХ-ын дарга ямар нэгэн байдлаар намчирхахгүй байхыг шаардсан. Энэ бол зүй ёсны хэрэг. Мөн албан тушаалаа суудал халаах байдлаар ашиглахгүй байхыг шаардсан. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн нам бус байх ёстой гэх асуудал ярьж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан хууль байгаа. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх ёстой гэсэн. Үүнийг холбогдох хүмүүст уламжилт танилцуулъя гэдэг байр суурьтай байна.
Сонгодог парламенттай улсуудад тодорхой жишиг байдаг. Улс орны эдийн засаг хүндэрч болзошгүй байна. Энэ үед бид талцаж хуваагдаад байх нь зохимжгүй. Тиймээс улс эх орны эрх ашгийг бодоод байгаа хугацаандаа нам бус байхад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Бидэнд нэг цаг, нэг минут алдахгүй байх ёстой" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )