Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хурал энэ сарын 9-нд болно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас хориотой ангилалд хамаарах допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, Үндэсний бөхийн холбооноос барилдах эрхийг нь гурван жилээр хассан юм.

Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэж, Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст ханджээ. Ийнхүү түүний өргөдөлтэй холбоотой маргааныг албан ёсоор хэлэлцэх шатанд шилжүүлсэн байна. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох маргааныг шийдвэрлэх хуралдааны товыг зарлажээ. Допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан дөрөвдүгээр сарын 9-ний 10 цагаас болохоор зарлагдсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top