Бүсээ чангалах цаг ирлээ: Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 02

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал:

• Үхрийн цул мах-38,3 %

• Хонины цул мах-27,8 %

• Үхрийн мах /ястай/ -36 %

• Хонины мах /ястай/-29,2 %

• Ургамлын тос-63,8 %

• Сүү-30,6 %

• Монгол төмс-119,4 %

• Монгол лууван-15,2 %

• Цагаан будаа-4,8 %

• Атар талх-4,9 %-иар тус тус нэмэгджээ. 

Дээрх тооцоолол нь дизель түлшний үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр нэмэгдэхээс өмнөх үеийн үнийн өсөлт юм. Цаашид дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн түлшний салбарт нөлөөлөхгүй бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, үйлчилгээний үнэд нөлөөлнө. 

Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар өсөхийг одоогоор нарийвчлан таамаглах боломжгүй ч иргэдийн өдөр тутмын хэрэглээ, өрхийн төсөвт дарамт нэмэгдэх нь тодорхой болж байна. 

Ийм нөхцөлд иргэдийн хувьд хэрэглээгээ зохицуулах, өрхийн санхүүгээ илүү нягт төлөвлөх шаардлага тулгарч, эдийн засгийн хувьд "бүсээ чангалах" цаг иржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.18.129) 2026 оны 04 сарын 02

Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

0  |  0
зочин(66.181.166.196) 2026 оны 04 сарын 02

Авто техникийн үзлэгийн чанар нь техник тоног төхөөрөмжөөсөө гэхээсээ илүү хүний чадвар, хариуцлагатай холбоотой, одоо ашиглагддаг тоног төхөөрөмжүүд нэг их муудаад байсан юм байхгүй байх оо

0  |  0
Top