
Маргааш (2026.04.04) Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс сэргийлж:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх
- Дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )