Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина. Тодруулбал, тус дүүргийн гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөн дугуйн болон явган хүний зам тавих юм. Төсөл, арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн менежер, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга, зураг төслийг хийж байгаа компанийн төлөөллүүдтэй далан дагуу явж, замын трасст өртсөн буюу газар чөлөөлөлт хийх байршлуудтай танилцаж, санал солилцлоо. Түүнчлэн гэр хорооллын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах бусад ажлын талаар албаныхан хэлэлцлээ.
Дугуйн болон явган хүний зам барихаар төлөвлөсөн 4 метр урттай далан дагуу замын трасст өртсөн 20 гаруй, мөн айлын орц, гарц нь далан руу харсан 20 гаруй байршил байна. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаныхантай ярилцаж, дээрх байршлуудад газар чөлөөлөх талаар эзэдтэй нь зөвлөлдөх, чөлөөлсөн айлын газарт сагсны болон тоглоомын талбай барих талаар санал солилцлоо.




Сэтгэгдэл ( 2 )
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Явган хүний замын талыг дугуйн зам болгодог оо больмоор, явган хүн явхад ч хэцүү, дугуйтай нь ч явахад хэцүү аль ч үгүй болгоод хаячих юм