Ж.Төмөрсүх: Тосон бумбын нуруунд баялаг байхгүй гэж байсан ч одоо ухаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

 МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Биологийн тэнхимийн магистрант, Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл нь 2015 оны арваннэгдүгээр сарын 6-наас 9-ний хооронд учир битүүлгээр амиа алдсан юм. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгасан ч талийгаачийн үхлийн шалтгааныг нарийн тодорхойлж чадаагүй. Хоёр жилийн өмнө болсон энэ үйл явдлыг талийгаачийн аав, “Улаан тайга” Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны  дарга Ж.Төмөрсүх “Бусдын санаатай үйлдсэн гэмт хэрэг” гэж үзсээр ирсэн. Түүнтэй ярилцлаа.

Таны хүүгийн амиа алдсан явдлыг УМБГ шалгаж байсан. Хэрэг явдал болсоноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Болсон явдал ямар нэгэн байдлаар илэрсэнгүй?

Хуулийн байгууллага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэсэн бичиг надад өгч байгаа. Би хэд хэдэн удаа прокурорын байгууллагад хандсан. Дахин шалгаж нягтлах шаардлага тавьж ирсэн. Өмнө нь хохирогч маань хүнд хутгалуулж байсан. Үүнийг шалгах хэрэгтэй. Ганц хүний үгээр хэргийг ингэж хааж болохгүй гэж хандсан. Төрбат гэдэг хүн тийм мэргэн юм уу. Хутгалуулсан газар нь өөр хүний мөр байхгүй байна гэж үзсэн байдаг. Гэтэл түүнийг яаж баталж байгаа юм бэ. Төрбат гэдэг цагдаа мөр мэддэг хүн байна уу, мэддэггүй хүн байна уу. Хэргийн газар үнэхээр хүний мөр  байгаагүй юм уу, эсвэл байсныг далдалсан уу. Үнэхээр тэр хүн мөр хайдаг, олдог хүн байна уу гэдгийг туршилт маягаар шалгах ёстой гэж би хуулийн байгууллагад тайлбар хийдэг. Гэвч прокурорын байгууллагаас “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэсэн хариуг ирүүлээд байдаг.

Мөн “Тост тосон бумбын нуруунд уул уурхайн баялаг байхгүй. Тэр хүүхэд уул уурхайн эсрэг тэмцээгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл өнөөдөр тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тиймэрхүү сонин юм байдаг юм билээ. Талийгаачийн комьютер дээр байгаль хамгаалахын төлөө юу хийж байсан, тэнд юу болж байсан талаар зураг, бичлэг, баримт мэдээлэл байдаг. Хүүг маань уул уурхайн төлөө тэмцээгүй гэж хэлэх гээд байдаг. Тэмцэнэ гэдэг чинь буу бариад тэмцэх биш шүү дээ. Өөрөө ажилдаа дур сонирхолтой, байгаль амьтнаа хамгаалахын төлөө чинь сэтгэлээсээ ажиллаж ирсэн хүн.

Та прокурорын байгууллагад хамгийн сүүлд хэзээ хандсан бэ?

   Ерөнхий прокурорт хандах гэсэн чинь “Та харьяаллын дагуу прокурорт хандах ёстой” гэсэн. Хамгийн сүүлд би энэ оны тавдугаар сард хандсан.

Талийгаач маань хотоос Хөвсгөл аймаг руу машинтайгаа явсан байдаг. Тэр үеийн камерын бичлэг, өөрийнх нь гар утасны яриа зэргийг та гаргаж хуулийнханд өгсөн. Энэ бүхэн гэмт хэргийг илрүүлэхэд нэмэр, тус болж чадаагүй юм болов уу?

Цагдаагийн байгууллагад би бүх дүрсүүдийг олж өгсөн. Цагдаагийнхан өөрсдөө нэг ч бичлэг олоогүй. Улсын чанартай авто замын камер, тухайлбал 22-ын товчоо, уртын гүүрэн дээр тухайн үед камер, байгаагүй. Тийм учраас ямар нэгэн бичлэг хийгдээгүй. Миний өгсөн бичлэгүүд ихэнх нь аж ахуй нэгж байгууллагын камерт орсон дүрс байсан.

Дүрсэн дээр машинаа өөрөө барьж явсан байдаг. Тэр нь мэдээж үнэн. Гэхдээ машиныг өөрөө барьж яваа нь машинд өөр хүнгүй байна гэдэг ойлголт биш байхгүй юу. Машинаа өөрөө барьж явна гээд л хуулийнхан тоогоогүй орхисон байдаг. Дүрсэн дээрээ өөрөө машинаас бууж ирж байгаа нь харагддаг. Тэгээд машинаа өөрөө барьж, явсан ганцаараа байна гэж таамагладаг. Машин нь гаднаас ерөөсөө юм харагддаггүй гүн хар тентэй. Би өөрөө хүртэл туршилт хийгээд дотор нь хүн суулгаад гаднаас нь камераар авахад ерөөсөө юм харагддаггүй. Машинд хэдэн ч хүн суугаад харагдахааргүй юм билээ. Гаднаас нь цонхоор хараад ч харагддаггүй. Урдаас нь харахад л машинд хүн байгаа нь харагддаг.

Тийм учраас эндээс анх явахдаа л барьцаалагдаж явсан гэж бид үздэг. Өөрөө ч гар утасныхаа бичлэг дээр хэлдэг шүү дээ. "Ар гэрийнхэнд чинь аюул учруулна гээд байна" гэж. Эндээс барьцаалагдаж явахдаа өөрийг нь алчих байх гэж бодоогүй байх. Ямар нэг байдлаар хүлээлт, найдлага төрүүлж алах хүртлээ тайван байдлаар авч  явсан болов уу гэж боддог. Түүнээс биш эндээс чамайг ална гэж хэлсэн бол тэр хооронд амьд хүн аргатай ямар нэг арга хэмжээ хайна биз дээ. Тийм учраас хэргийн газар очих хүртлээ ямар нэгэн хөдөлгөөн, эсэргүүцэл үзүүлээгүй байхыг үгүйсгэхгүй.

Утсан дээрх бичлэг, өөрийнх нь ярьсан зүйлийг хэр үндэслэл болгож хэргийг шалгасан юм бол?

   Өөрийнх нь дуу мөн байна л гэж үздэг. Цагдаа хэлсэн хэлээгүй бид өөрөө дууг нь таньж байгаа юм чинь. Цагдаа нар хаанаас бичлэг хийсэн байна гэх зэргээр баахан туршилт хийсэн байдаг. “Бичлэгийг 80 сантиметрийн зайнаас хийсэн байна” гэж тогтоосон. Тэр аль хэр хэмжээний хол зайнаас бичлэг хийгдсэн зэрэг нь тийм чухал биш л дээ. Мэдээж аман дээрээ барьж байгаад л бичээгүй нь ойлгомжтой. Явсан замыг зөв тогтоогоогүй. Буруу гаргасан байдаг. Би тухайн үед нь хэлж байсан. “Та нарын явсан гээд байгаа зам чинь буруу зам байна шүү дээ” гэж хэлсэн. Цагдаагийнхан тухайн үед сайн ажиллаагүй байж байгаад цас оруулчихсан. Машин хаагуур явж байгаад хэргийн газар очив гэдэг чинь учиртай гэж надад бодогддог. Тэр явсан зам нь миний хүүгийн явдаг зам биш. Яагаад дандаа явдаг замаараа явалгүй, нууц дуу гэдэг юм уу, тойр уу замаар очив. Манай хүү бол ямар ч шавар устай байсан тэр замаар явахгүй. Яг өөрийнхөө явдаг шулуун замаар л явна. Явсан зам нь их сэжигтэй байдаг. Хүн бараг явдаггүй модон дундуур явж очдог газар байсан.

ХҮҮГ МИНЬ ЖИВҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХАРМААНД НЬ ЭЛС ХИЙСЭН БАЙСАН

Оюу чулуу олборлож байсан газар. (Оюу чулуу олборлож байгаа нүхийг булсны дараа талийгаачийг хутгалж гэмтээсэн байна)

 Биед нь ямар нэгэн ил шарх сорив байсан болов уу. Задлан шинжилгээ хийсэн биз дээ?

Задлан шинжилгээ хийсэн. Гадна талаасаа ямар нэгэн мэдэгдэх зүйл байгаагүй. Хамгийн ноцтой нь анх ерөөсөө биед нь болон хувцас хунарт нь ямар нэгэн үзлэг хийгээгүй байдаг байхгүй юу. Би өмнө нь хэлж байгаагүй нэг зүйл бий. Түүнийгээ анх удаа би чамд ярьж байна. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа үед элдэв мэдээллүүдийг нь яриад яахав гэж бодоод өнгөрсөн. Хоёр хармаанд нь дүүрэн элс хийчихсэн байсан. Куртканых нь хоёр хармаанд дүүрэн элс хийсэн байсныг цагдаагийнхан ерөөсөө үзээгүй байдаг. Нэг талын хармаанд нь гэхэд 2 кг шахуу элс хийсэн байсан. Анх цогцсыг гаргаад бид үзэхэд элс байсан. Цогцсыг цагдаагийнхан задланд оруулах гээд аваад явсан. Бид түүний дараа нь хувцсыг авч үзэхэд хоёр хармаанд нь байсан элс нь хэвээрээ, бүр хатчихсан байсан. Тэр элсийг бут цохиод үзэхэд дотроос нь гэрийн түлхүүр гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө цагдаа нар тэр элсийг задалж үзээгүй юм билээ. Хармаанд нь түлхүүр байгааг мэдээгүй байдаг.

Би цагдаа нарт сүүлд энэ тухай хэлсэн. “Та нар миний хүүгийн хувцсанд юу байсныг  мэдэх үү. Үнэхээр та нар үзлэгээ сайн хийсэн гэж итгэлтэй байгаа бол та нар хэлээдэх. Машин дотор нь юу байсан. Биед нь ийм түлхүүр байсныг олоогүй байна. Та нар энэ хэргийг эхнээсээ шалгахдаа амиа хорлолт гэж бодож шалгасан учраас болсон явдлыг үнэн бодитой гаргаж чадсангүй” гэж хэлсэн. Миний хүү амиа хорлоно гэж байхгүй. Цоо эрүүл хүн. Үнэхээр тийм бодол төрсөн байлаа гэхэд тэр хол давхихад өөр бодол орж ирнэ биз дээ. Усанд амиа алдсан л бол цагдаагийнхан амиа хорлолт гээд таамаг болгодог байхгүй юу. Гаднын нөлөө, гэмтэл учруулаагүй бол амиа хорлолт гэсэн итгэл үнэмшилтэй байдаг юм байна лээ. Хэргийг амиа хорлох үйлдэлд хүргэсэн гэдэг байдлаар анх хэрэг үүсгэн шалгасан. Хүн айлган сүрдүүлэхээр очоод өөрөө амиа хорлосон гэдэг санаа юм уу даа. Тийм байдлаар хэрэг үүсгэн шалгасан.  

Элс яагаад хармаанд нь хийчихэв?

Би бол ингэж боддог. Хүүг минь тэр хүмүүс далайд оруулаад мэдээж алаад хаяагүй байх. Амьдаар нь далайд оруулаад орхисон байх. Алаад хаявал биед нь ямар нэгэн гэмтэл учруулж таарна. Тэгэхээр санаатай алсан гэдэг нь тодорхой болоод баригдчихна. Тийм учраас амьдаар нь завиар чирж аваачаад ус руу хаяна шүү дээ. Тэгээд далайд хаяхлаар магадгүй сэлдэг хүн байгаад, эсвэл далайн давалгаанд гараад амьд үлдчихвэл яах уу гэсэн бодлоор хармаанд нь элс хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хүндрүүлэх байдлаар зориуд хоёр хармаанд нь дүүртэл нь элс жихсэн байсан. Чулуулаг элс байна лээ. Тэр элс одоо хүртэл надад байгаа. Би аваад хадгалсан. Тиймээс хүүг минь живүүлэх зорилгоор хармаанд нь элс хийсэн байх гэж боддог. Цагдаагийнхан бол биед нь жаахан элс наалдсан байна гэж бичсэн байдаг. Биед нь элс байгаагүй. Гэтэл үзлэг хийсэн тэмдэглэлд хармаанд нь элс байсан гэж бичээгүй байна лээ.

Та түрүүн амиа хорлох байдалд хэн нэгэн хүргэсэн гэдэг байдлаар хэргийг шалгаж байсан гэлээ. Гэтэл амиа хорлоход хүргэсэн тэр хүмүүсийг олж тогтоох ёстой биз дээ?

Уг нь тийм. Хэрэг эхлээд тэгж шалгагдаж яваад тийм зүйл байхгүй байна. Амиа хорлоход нь айлган сүрдүүлсэн зүйл алга. Тогтоогдсонгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзсэн.

Прокурорын байгууллагад олон удаа хандсан ч тоосонгүй. Тэгэхээр ерөнхийлөгчид ч юм уу хандаж болдоггүй юм уу?

Шинэ ерөнхийлөгч ажлаа авлаа. Ажил нь жаахан жигдэрнэ биз. Он дөхүүлж байгаад Ерөнхийлөгчид хандана гэсэн бодол байгаа. Одоо прокурорт хандахаар бичиг шидэх маягтай, үр дүнгүй байна.

Тост тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлснийг та мэдэж байгаа байх?

Уурхайн зориулалтаар трактор машинууд нь оччихсон үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна. Олон түмний нүдэнд бүх юм ил байна шүү дээ. Яг тэрний төлөө хэн явж байв. Талийгаач тэр газрыг хамгаалах гэж буу, зэвсэгтэй очоод тэмцээд байгаагүй ч ерөнхийдөө тэмцэх маягтай хандлагыг нь босгочихсон л байхгүй юу. Түүнээс улс төрчиж гүйгээд, тэмцэл өрнүүлээд хашхираад гүйсэн зүйл байхгүй. Тийм зүйл хийх ч хүмүүжилтэй хүн биш. Шинэ жилийн арга хэмжээний үеэр хүүгийн маань хэлсэн үгэн дотор нь хүртэл байдаг. “Энэ газрыг улс хамгаалалтад авах, Уул уурхайн үйл ажиллагаа огт явуулахгүй байх” гэсэн хоёр зүйл хэлсэн байдаг.

Мөн Тостын нуруунд 50 километрийн радиус дотор ямар нэгэн уул уурхайн баялаг байхгүй гэж гаргасан байсан. Гэтэл сонин байгаа биз дээ. Одоо уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Том уурхай эхэлж байна гэж хавраас хойш бөөн юм боллоо. Нэмж баахан өрөм тавиад ажил нь эхэлсэн байна лээ.

Өмнө ч газрыг ухаж үйл ажиллагаа явуулж байсан л даа. Тост тосон бумбын нурууны гол амин судас газар дээр нь оюу гэдэг чулуу ухаж байсан хүмүүс байдаг юм байна лээ. Тэнд ухаж байсан нүхийг нь манай хүү ганцаараа очоод дарсан байдаг байхгүй юу. Гурав, дөрвөн нүхийг нь хүрзтэй очоод дараад хаячихсан байдаг. Түүнээс хойш сар гаруйгийн дараа хутгалуулсан. Талийгаач өөрөө цагдаад очиж хэлэхдээ түүнээс болсон байх гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэрэг эндээс эхэлсэн. Манай хүүг тэр хүмүүс алчихсан гэж бодсон байх. Гэтэл амьд  гэртээ хүрээд ирсэн. Тэгээд хутгалуулснаасаа хойш сарын дараа хүү минь алагдсан. Тиймээс энэ хэргийг илрүүлэхийн тулд тэр хутгалуулсан хэргийг л ямар хүмүүс үйлдсэнийг олох ёстой гэж үздэг.

Би нас барснаас нь хойш Тост тосон бумбын нуруунд очсон. Тэгтэл тэр нүх ухсан газрыг бүр трактораар түрээд ухчихсан байна лээ.

Тэр оюу чулуу олборлож байгаа газар одоо ямар хүмүүс ажиллаж байдаг юм бол?

Би цагдаа нараас юу шаарддаг гэхээр одоо тэр нүхийг ухсан хүмүүсийг олоод өг гэж хэлдэг. Гэтэл ерөөсөө хөдөлдөггүй. Амархан зүйл байхгүй юу. Айхтар хэцүү зүйл биш. Хажууд нь айлууд байна. Хэн байгаа нь тодорхой шүү дээ. Трактороор хэн ухав. Үүнийг л олоод өгчих гэж би хэлдэг. Яагаад гэхээр талийгаач амьд байхдаа “Намайг энэ хүмүүс нүхийг нь дарлаа гэж бодоод хутгалсан байх” гэж хэлж байсан. Өөрт нь нэг багцаа байсан байж таарна. Хэргийг эндээс эхэлж шалгах ёстой. Би прокурор, цагдаагийн байгууллагаас шаардаад байгаа юм бол энэ байдаг. Хоёрдугаарт тэр Төрболд гэдэг цагдаа мөр олохдоо хэр сайн хүн бэ гэдгийг туршилт хийж өг гэж бий шаардлага тавьдаг. Эхнээсээ л энэ хэргийг хариуцлагагүй хандаж шалгаснаас ул мөрийг алдчихсан л даа. 

  Т.Лхагвасүмбэрэл: Уул уурхайгаас үүдэн усны асуудал хурцаар тавигдаж байна 

                        (Ирвэс эрхлүүлэхийн учир - 3 нэвтрүүлэгийн хэсгээс)               

 Т.Амараа

ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(66.181.160.32) 2017 оны 09 сарын 09

Хайран сайхан хүү эх нутаг,газар шороо,ан амьтнаа гэсээр л явсан даа.Тэр мөс үүрч явааг нь хараад л биширсэн ан амьтадаа услах гэж л тэр шдээ нялхаараа амьтан байж ямар сайхан нинжин сэтгэлэв ёоооо бодхоос л гол харлам.Үр хүүхдээ ийм хүн болгож өсгөсөн ээж ааваар нь бахархаяМонголчуудаа.Энэ нутгийг эвдэн сүйтгэгч,шунаг сэтгэлтэнТост Ьосон Бумбын нуруунд шунагч нь нүднээ илхэн л байгаа одоо ухаж төнхөж байгаа нь хэн бэ гэдгээс л гэмт хэрэгтэн олдоно доо

0  |  0
Зочин(27.123.214.117) 2017 оны 09 сарын 09

Чойжилсүрэн газар талбайг сэм томсгон тасалж лицензийг хуйлгайгаар аваад ухаж эхлээд бгаа.түүнээс амь насыг нэхэх ёстой. Урт гар бгаа болоод л цагдаа нар хөдлөхгүй бгаан.

0  |  0
Эх оронч(27.123.214.82) 2017 оны 09 сарын 09

Чойжилсурэн мэднэ

0  |  0
зочин(202.9.42.168) 2017 оны 09 сарын 05

Тосон бумбын ордыг нээж Монгол улсын ашигт малтмалыг гадныхантай хувааж ашиглаж байгаа энэ этгээдүүд тэр зоригтой хүүгийн амыг асууж байгаад л алсан байж таарана. Монголчууд үүнийг мартаж болохгүй.

0  |  0
Mungunchimeg(66.181.160.117) 2017 оны 09 сарын 02

Zun bilgiin tulaan 5 yalagch bolson zaluud xandaj uzbel yadag bol ene xergiig zaabal ilruulex xeregtei. Olon sain uzdeg xun bga tiim uchraas bugd ni xandsj uzeed olnii dundaas 1 sejuurees barina shuu

0  |  0
зочин(202.9.41.50) 2017 оны 09 сарын 02

Дахин давтан гэмтээж халдаад байсан бузрууд амийг нь хөнөөсөн нь тодорхой шүү дээ. Тэр бузар алуурчид удахгүй муу үйлийн үрээ эдэлнээ.

0  |  0
лиценз(202.179.26.71) 2017 оны 09 сарын 02

АН-ын засгийн газрын үед дуулиантай хэрэг их гараад байна уу гэж бодогдлоо. Зоригын хэрэг Уул уурхайн сэдвээр мэрэгшиж байсан сэтгүүлч эмэгтэй бас байгал хамгаалагчийн хэрэг г.м.

0  |  0
zocin(49.0.218.157) 2017 оны 09 сарын 02

ganaa bolio 2 aluurcnid bna daa xergiig xaatsailaad omoorood baix hsaardlaga baixgyi aluurcnidiig burxan xeden yer ni urj tasdaad gesgeen tseerlyyleed ognoo erlegiin elcn ireed hsyygeed abaad uanaa xaraarai xaraal zaabal xvrdeg uym aluurcnidaa

0  |  0
Сүмбээ агсан(31.0.70.38) 2017 оны 09 сарын 02

Чойжилсүрэн ээс л амийг нь нэхэж шүүх хэрэгтэй Оюунгэрэл гишүүнээс чи Тосон бумбад миний оруулсан лицензнмй мөнгийг өгөөржй гэж байсан улаырсан дээрэмчин шүү дээ Одоо сангмйн мөнгийг хооослох гээд 60 тэрбумд өгсөн мөнгөө олох гээд хумсаа нуусан муур шиг л байна даа Муу цадаж ханадаггүй алуурчин

0  |  0
Tt(103.212.117.131) 2017 оны 09 сарын 02

Engiineer bodood uz.Sain zaluu gevch ene zaluug alah hend ch ashiggui yund ch nuluuluhgui tegeed mashiniig ni bariulaad hamt uchnuun tsag huuch huuruud yvdag aluurchin gej yu baisiin.Uuruu uurteigee yriad heviin bus bsn ni tdhoi.Aav ni odoo huugiinhee uhleer shou hiihee bolioo.Huvsguliin buu giin haraal hurch uhaan sanaa ni heviin bus bolood amia horolson gedgiig geriihen ni ch meddeg gee biz de.

0  |  0
zocin(27.123.214.120) 2017 оны 09 сарын 02

jenko hsydarga vnenii toloo yabna hsyy tex gej l songoson hsyy

0  |  0
жэнкод(122.201.21.209) 2017 оны 09 сарын 01

жэнко чи унэхээр ард тумнээ бодож л байгаа бол энэ хэргийг илруул

0  |  0
Ц.П(203.91.115.36) 2017 оны 09 сарын 01

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Чойжилсүрэнгийн хамааралтай хүмүүсийг шалгах хэрэгтэй дээ? Улсын хамгаалалтанд авах гэхээр тэр хэсэг газрыг таслаад аваад үлдчихсан одоо ухаж байгаа тэр газрыг, түүний компаний хүмүүсийг шалгах хэрэгтэй?

0  |  0
Bolio(122.201.22.92) 2017 оны 09 сарын 01

Тэртээ тэргүй ядаж байхад ингэж тар засаг ард түмнийг талцуулж үзэн явуулах хэрэг байгаан болвуу. Яаж ч бодсон байгаль хамгаалагч залууг алах ямар хэрэг байхавдээ. Тэр залуу маш сайн залуу байсан бналээ гэхдээ хөөрхий хүүг заавал алуулсан болгох дэмий дээ. Тэнд лиценз эзэмшигч блаа гээд алж хядах ямар ч логикгүй санагдах тусмаа хүн алах гэж бгаа нутаг авч яваад л бүүр бичлэг хийлгүүлээл нэг л үнэмшилгүй. Хүмүүс үйл явдлыг сонсохгүй зүгээр хуйлраад бдаг болждээ

0  |  0
Ганаа(150.129.140.107) 2017 оны 09 сарын 01

Ишш одоо больдоо ах минь Ясыг нь өндөлзүүлээд л Эртхэн хөөрхий хүүгээ эмчид үзүүлэхгүйдээ та Ингээд бвл таныг үр хүүхдээрээ шоу хийж бн гэж харахаар бншүү

0  |  0
иргэн(202.9.43.204) 2017 оны 09 сарын 01

Хэрэв энэ газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бол БОАЖЯ Байгаль хамгаалагчид, УМх байцаагч нар яагаад дуугүй хараад сууж байдаг байхнав. Бид ингэж л хуулийг хэрэгжүүлж байгаа шүү. Хууль нийтэд тэгш биш хэн хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэйв тэр хуулийг зөрчиж болдог гэдгийг харуулж байгаа юм биш үү. Хэн эзэмшиж байгаа талаар тодорхой сурвалжлага хийгээсэй. Нөгөө шудрага үнэний дуу хоолой болсон сжтгүүлид маань яагаад таг болчихов.

0  |  0
esus(66.181.177.202) 2017 оны 09 сарын 01

barilgachidiin burhan buteesen busdiin n hun buteej

0  |  0
sda(66.181.180.29) 2017 оны 09 сарын 01

choijilsvren l zahialagch yum shvvdee sda

0  |  0
huurhii(66.181.181.125) 2017 оны 09 сарын 01

unen setgeleesee ene zaluud haramsaj bn. choijilsuren novshiin alyyrchin

0  |  0
huurhii(66.181.181.125) 2017 оны 09 сарын 01

unen setgeleesee ene zaluud haramsaj bn. choijilsuren novshiin alyyrchin

0  |  0
huurhii(66.181.181.125) 2017 оны 09 сарын 01

unen setgeleesee ene zaluud haramsaj bn. choijilsuren novshiin alyyrchin

0  |  0
huurhii(66.181.181.125) 2017 оны 09 сарын 01

unen setgeleesee ene zaluud haramsaj bn. choijilsuren novshiin alyyrchin

0  |  0
huurhii(66.181.181.125) 2017 оны 09 сарын 01

unen setgeleesee ene zaluud haramsaj bn. choijilsuren novshiin alyyrchin

0  |  0
хайран(103.26.195.124) 2017 оны 09 сарын 01

хайран хөөрхөн хүү. юу гэж л амиа хорлох вэ дээ, тэгж үзэж байгаа бол ямар шалтгаантай гэдгийг нь тогтооно биз дээ. чадахгүй байж бас элдэв нэр хоч зүүлгэж сэтгэцийн асуудалтай байсан ухааны юм яриад байлуу яалаа. нэг бол илэрсэн байсан ч нууж байгаа байх даа.

0  |  0
ХӨХ ТЭНГЭР(150.129.143.71) 2017 оны 09 сарын 01

Алуурчин энэ МАН-ын төрд байгаа шүү... Удахгүй илэрнэ дээ... Захиалагч нь галзуурч, солиорч өөд болно гэж .....

0  |  0
Jagaa(103.57.95.52) 2017 оны 09 сарын 01

Choijoo .zaxialagch..yum.bish.uu..anx.arai.ugui.bailgui.geg.bodoj.bailaa.

0  |  0
Болд(202.9.42.27) 2017 оны 09 сарын 01

Уугн хиймэл дагуулын хяналтын бичлэгийг олоод авчихвал хөвсгөлийн эрэг дээр юу болсонг мэдчихнэ л дээ.

0  |  0
Top