НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны 12 сарын 22-ны өдөр 93 тоот захирамж гаргаж, тус захирамжид "...нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин сугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч, эдгээр санал гомдолд үндэслэн Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах"-аар заажээ.
Иймээс нийслэлийн иргэд оршин суугчид та бүхэн 1 сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой хуулийн байгууллагийн шийдвэр хэрэгжихгүй байгаа явдал, газар эзэмшигчийн нэр болон кадастр давхардуулж олгосон байдал гэх нийслэл дүүргийн захиргааны байгууллагатай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харьяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд гаргаж болно.
Иргэд та бүхний гаргасан санал гомдолд үндэслэн 1 сард багтаж холбогдох газар, хэлтэсийн албаны хүмүүсийг оролцуулсан Олон нийтийн хэлэлцүүлэг явуулахыг НИТХ-ын дарга С.Амарсайхан захирамждаа тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )