Харри, Меган нарын хайрын түүхээр кино хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 07

  Их Британийн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хайрын түүх кино болон дэлгэцээр гарах нь ээ. “Харри, Меган хоёр: Хааны хайрын түүх” киног бүтээгчид хосуудын дүрийг ямар жүжигчид бүтээхийг зарлажээ. 36 настай Меган Марклын дүрд 40 настай Париса Фитц-Хэнли тоглох гэнэ. Мегантай адилхан гэгддэг тэрбээр “Жессика Жонс” киногоороо алдартай билээ. Тэгвэл ханхүүгийн дүрд Британийн нэр алдарт хүрч амжаагүй байгаа жүжигчин Мюррей Фрейзерийг сонгожээ. Тэрбээр “Виктория” кинонд туслах дүр бүтээснээрээ олонд багахан танигдсан аж.

Ханхүүгийн хайрын түүхийг өгүүлсэн киног түүний хуримаас 11 хоногийн өмнө “Lifetime”-аар дамжуулах гэнэ. Их Британийн ханхүүгийн хурим ирэх тавдугаар сарын 19-нд болно гэсэн тов гарсан билээ.

It became known who will play Megan Markle in the film about the love story of Prince Harry


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.22.16) 2025 оны 03 сарын 13

Ханхүүг арай л царайлаг болгочихлоо шд хэ хэ

1  |  0
Top