Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.
Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд нар танилцуулж, Дэд хөтөлбөрийн хүрээнд баригдах дүүргүүдийн спорт цогцолборын барилгын ажлын санхүүжилт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэлээ.
Тэргүүлэгчид иргэдийг эрүүл чийрэг байлгах, бие бялдарыг чийрэгжүүлэхэд тогтмол явуулдаг ажлуудаас гадна шинэ ямар санал санаачлага дэд хөтөлбөрт тусгагдаж байгааг асуулаа. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд бялдаржуулах төвд явахдаа төлбөрийн нь тодорхой хувийг нь даатгалаас гаргадаг байх тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж, энэ хүрээнд Нийслэлийн холбогдох газруудаас бялдаржуулах төвүүдийг магадлан итгэмжилд хамруулж шийдвэрлэхээр төлөвлөж байгаа Ж.Ганболд дарга хэллээ.
Хурлын тэргүүлэгчдийн олонхийн саналаар Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөрийн боловсруулалт хангалтгүй байна гэж үзэн санаачлагчидад нь буцааж, судалгаа тооцоо, холбогдох газруудын саналыг тусган дахин оруулж ирэхийг үүрэг болгон буцаалаа.
Сэтгэгдэл ( 0 )