Сар шинийн баярыг угтан бүх нийтээрээ хогоо цэвэрлэлээ

2018 оны 02 сарын 12

Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Бүсчлэн зохион байгуулсан тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албад, нийтлэг үйлчилгээний газрууд болон хороод идэвхи санаачлагатай оролцож Цагаан сарын бэлтгэлээ хангасан юм.

Тухайлбал, энэ удаагийн их цэвэрлэгээнд Тамгын газрын харьяа хэлтэс, албадын албан хаагчид болон аж ахуйн нэгж байгууллагын 833 иргэн, Их, дээд сургууль цэцэрлэгийн 550 багш, ажилчид, Сууц өмчлөгчдийн холбоодын 963 хүн оролцлоо. Цэвэрлэгээнд нийт 2396 иргэн оролцсон бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд ойр орчныхоо 50 метр газарт цэвэрлэгээ хийж нийт 48.440 м.кв талбайг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top