Одод анхны болзооныхоо тухай

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

  Маргааш Гэгээн Валентины баяр болно. Хосууд гэгээн хайрынхаа баярыг тэмдэглэдэг энэ өдөртэй холбогдуулан дэлхийд алдартай хосууд анхны болзооныхоо тухай дурсчээ. Тэдний анхны болзоо романтик, хөгжилтэй гээд янз бүрээр өрнөж байжээ.

Первые свидания звездных пар – как это было? (фото 1)

Реалити шоуны од бүсгүй Ким Кардашьян нөхөр Канье Уэсттэйгээ анх болзохдоо тун хөгжилтэй байжээ. Дуучин залуу Кимийг романтик болзоонд урихыг эртнээс хүсдэг байсан аж. Тийнхүү Канье Уэст Кимийг дагуулан уралдаан үзээд дараа нь “Өлсгөлөн тоглоом” киног үзжээ. Тэр үед Ким, Канье хоёр бие биедээ зэрэг татагдсан гэж одоо ярьдаг билээ.

Первые свидания звездных пар – как это было? (фото 3)

Жүжигчин Жессика Альба, Кэш Уоррен нар Холливудын хамгийн сайхан хосуудын нэг. Тэд 2004 онд анх болзож байжээ. Кэш Жессикаг мотоциклоороо зугаалуулъя гэж анх дуудсан байна. Тэд зугаалсныхаа дараа оройн хоолонд оржээ. Тэд оройжингоо элдэв зүйл ярьсан байна. Одоо тэд гурван хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч буй.

http://cdn.minval.az/2016/02/dev1.jpg

Виктория болон Дэвид Бекхэмийн анхны болзоо эмэгтэйнх нь санаачилгаар болж байжээ. Дэвид тухайн үед Британийн хөлбөмбөгийн од байв. Виктория түүнийг тэмцээн дээр хараад тоглолтынх нь дараа шууд очиж танилцжээ. “Spice Girls” хамтлагийн клипийг үзээд Викторияд дурласан байсан Дэвид түүнийг шууд оройн хоолонд урьсан аж. Тэдний анхны үнсэлт тэр үдэш болжээ.

Первые свидания звездных пар – как это было? (фото 7)

Хачирхалтай нь дуучин, тамирчин хоёрыг анх Женниферийн нөхөр Марк Энтони танилцуулж байжээ. Алекс Родригес анхны харцаар Женниферт дурласан байна. Гэвч түүнд бүсгүйг болзоонд урих боломж 10 жилийн дараа тохиожээ. Харин Алекс сандарч, ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж гараад Женнифер рүү “Чи дур булаам” гэсэн мессеж бичсэн байна. Гэвч Женнифер уг мессежийг бүр сүүлд нь уншиж, тэд инээлдэн цагийг хөгжилтэй өнгөрөөснөөс хойш бүх зүйл цаанаасаа зохицуулагдсан мэт бүтсэн гэж тэд ярьжээ.

Первые свидания звездных пар – как это было? (фото 9)

Алдарт Уилл Смит болон Жада Пинкетт Смит анх Сан-Францискод үүр цайхыг гүүрэн дээрээс харж болзож байжээ. Одоо тэд хоёр хүүхэдтэй билээ. Жайден болон Уиллоу Смит нь эцэг эхийнхээ авьяасыг өвлөж, урлагаар багагүй нэр алдрыг олсон хүүхдүүд юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Love(66.181.161.53) 2018 оны 02 сарын 13

Jessica Alba Kesh 2 saihan hosuud shuu.

0  |  0
Top