Ш.Батболд: Асуудлыг ярилцахгүй, жижиг зүйл гэж тэвчиж явсаар гэр бүл салахад хүрдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ш.Батболдтой ярилцлаа.


 

-7-ООС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН ХОСУУД САЛАХ НЬ ЭЛБЭГ БАЙНА-

-Шүүхэд хандаж байгаа гэр бүл салалтын дийлэнх нь юунаас шалтгаалж байна вэ?

-Салахаар ирж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь үзэл бодол таардаггүй, зан аашийн нийцэлгүй шалтгаанаар өргөдлөө гаргадаг. Үлдсэн хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Салалтыг цааш нь судлаад үзэхээр ихэнхдээ архины хамаарал, олон жил хураагдаж явсан зөрчил маргаан ажиглагддаг.

-Гэр бүлийн хэрүүл маргаан даамжирч, шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулахад нөлөөлж буй хүчин юу байна вэ?

-Нэгдүгээрт суурь хүмүүжлийн ялгаа байдаг. Өссөн орчин төлөвшил өөр өөр. Хоёрдугаарт нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа гэж бий. Энэ ялгааг эмзэг тусгаж авдаг. Хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байдал. Гуравдугаарт нь хувь хүний өөрийнх нь онцлог, төлөвшил, боловсролтой холбоотой ялгаа. Энэ гурван ялгаанаас болж харилцааны хүндрэлээ давж чадахгүй зөрчилддөг. Мөн гэр бүлийн боловсролын талаар ойлголтгүй байдал нөлөөлж байна.  Эхнэр хүн ямар байх ёстой, нөхөр ямар байх ёстой, хүүхдээ яаж хүмүүжүүлэх, ямар шаардлага тавих ёстой юм, гэр бүлд ямар хуваарилалттай байх юм. Хөндлөнгийн хүмүүсийг яаж оролцуулах, хэнээс асууж зөвлөдөг байх ёстой юм. Энэ нь өөрөө ямар хэмжээнд ямар, заагтай байх ёстой гэдэг талаар ямар ч ойлголт байдаггүй. Ийм учраас зөрчилддөг. Жижиг асуудал, дуугүй өнгөрчихье гэж явсаар удаан хугацаанд хураадаг. Тэгээд нэг л өдөр тэсэхгүй болдог. Үүнээс л гэр бүл салалт үүсч байна.

-Гэр бүл салалтын дийлэнх хувийг хэд орчим насныхан эзэлж байгаа бол?

-Статистикээс харахад гэрлээд 7-гоос дээш жил болсон хосууд салах нь элбэг байна.  Эхний хэдэн жил тэвчдэг. Жижиг асуудал гээд ярилцахгүй явсаар байгаад 7,8 жил болсны дараа, хүүхэд арай том болчихлоо. Учир мэдэх болсон. Одоо, салъя гэдэг арга замыг сонгодог.

Тиймээс гэр бүлийн амьдрал зохиохынхоо өмнө эсвэл дараа нь заавалчгүй гэр бүлийн боловсролыг сонирхож судлах хэрэгтэй. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг байх шаардлагатай.

-Ер нь гэр бүлийн боловсролыг хаанаас олж авах ёстой юм бэ?

-Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд нас насны хүүхдүүдийнх нь онцлогт тохируулан энэ талын ойлголтыг өгдөг байх хэрэгтэй л дээ. Гэр бүл болсных нь дараа гэр бүлийн үүрэг хувиарлалт ийм байх ёстой, ийм ийм ялгаа гардаг. Ингэж даван туулдаг, ярилцах арга эвээ олохгүй байгаа бол ингэж ярилц гэдэг арга замыг нь зааж өгдөг тийм төрийн бус байгууллага ч юм уу. Эсвэл сэтгэл судлаач ажилладаг ийм механизм рүү орох шаардлагатай байгаа юм. Үүнд мөн гэр бүлийн хоёрын идэвх санаачлага хамгийн чухал.  

-Өнөөдөр манайд гэр бүлийн асуудал дагнасан сэтгэл судлаач,  төвүүд хэр их байдаг бол?

-Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын хажууд сэтгэл судлаачдын орон тоо бий болж эхэлсэн. “Гэр бүлийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан байна гэж оруулж байгаа юм билээ.

-ЖИЛД 20 МЯНГА ОРЧИМ ХОСУУД ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЖ,  4500 ОРЧИМ ГЭР БҮЛ САЛДАГ-

-Шууд шүүхэд хандахын өмнө сэтгэл судлаачийн үүрэг их байдаг болов уу?

- Ярилцдаггүй, ойлголцдоггүй тэр арга барил нь хэвшмэл болчихсон. Энэ өөрчлөгдөхгүй юм байна гэсэн итгэл үнэмшил хэн хэнд нь төрчихдөг. Тэр хоёрын ойлголцох гээд байгаа, асуудлыг шийдэх гээд байгаа арга барил нь буруу байдаг. Байнга маргалддаг зөрчилддөг, өмнөхөө байнга сөхдөг, нэг нь буруутан болоод дуусдаг гэдэг юм уу. Иймэрхүү арга барил руу нэг мэдэхэд л орчихсон байдаг юм.

Гэтэл үүнд сэтгэл судлаач оролцоод тэр харилцах арга барилыг нь өөрчлөх боломж байгаад байдаг. Тэр хоёрын хоорондын харилцааг өөр өнцгөөс нь хараад, гэр бүлийн хоёр ч мөн тэр өнцгөөс өөрсдийгөө харчих юм бол болоод явчихдаг. Ийм л ажлыг сэтгэл судлаач хийдэг. Гол нь хосууд сайн дураараа сэтгэл судлаачид ханддаг байх шаардлагатай.

-Лам хараар шийдэх нь элбэг байдаг.

-Тийм ээ. Сэтгэл судлаач дээр очихоосоо илүү лам, бөө дээр очиж арга ширгэ хийлгүүлж, ном уншуулахыг илүүд үздэг. Энэ нь цаанаа юуг харуулаад байгаа юм гэхээр гэр бүлийн талаар мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ мэдлэгийг ерөнхий боловсролын сургуулиас нь эхлүүлээд нас насанд гэр бүлийн боловсрол олгодог байх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

- Жилд хэчнээн гэр бүл салж байна вэ?

-Бусад улс оронтой харьцуулахад манайд харьцангуй өндөр. Жилд 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байна. Мөн тухайн жилдээ 4500 орчим гэр бүл салдаг.

-Үл ойлголцол, хүчирхийллээс өөр гэр бүл салах ямар шалтгаанууд байдаг бол?

-Архины хамаарал, ажлын дон байна. Ажлаа нэгдүгээрт тавьдаг гэр бүлээ хоёрдугаарт тавьдаг. 
Гэр бүл, ажлын балансын барих тухай ойлголт гэж бий. Энэ нь эргээд л нөгөө гэр бүлийн боловсролтой холбоотой. Системтэй мэдлэг олгох асуудал. Ажил олгогч нь ч тэр ажилчид ч мөн энэ балансыг ингэж барих ёстой гэдэг боловсрол мэдлэгтэй байгаад түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй л дээ. Би ажиллах л ёстой гээд зүтгээд байдаг гэтэл ажиллаж ажиллаж эргээд харахад гэр бүл нь “нурчихсан” байдаг. Байрны лизинг гээд хоёулаа цаг наргүй ажлаад хоорондын харилцаагаа торддоггүй. Нэг л мэдэхэд танихгүй хүн шиг болсон байдаг. Гол зүйлээ орхигдуулж байгаа хэрэг. Мэдлэггүй, мэдээлэлгүй байгаад байна. Өөрсдөө идэвх гаргахгүй байна. Ухамсарт нь суулгаж өгсөн системтэй мэдлэг байхгүй. Урсгалаараа л яваад байна.  

эр бүлээс гадуурх харилцаа салалтын хичээн хувийг эзэлж байна вэ?

-Багагүй хувийг эзэлдэг. Гэхдээ энд хариуцлага гэдэг зүйлийг тодорхой болгож өгөх шаардлагатай байгаа юм. Айлын нөхрийг салгаж суучихаад “чаддаг юм бол нөхрөө ирээд ав” гэдэг эмэгтэйчүүд байдаг. Тиймээс гэр бүл үймэлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох ёстой, ийм  зохицуулалт шаардлагатай байгаа.

-Гэр бүлийн маргаантай асуудал дээр хүүхэд хохирч үлддэг. Үүнийг эерэгээр шийдэх гарц, гаргалаа юу байна вэ?

-Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлагч болон шүүхийн зүгээс хүүхдийг өнчрүүлэхгүй гэр бүлийг эвлэрүүлнэ гэсэн байр суурьтай байдаг. Гэвч гэр бүлийн боловсролгүй хосуудаас шалтгаалсан нөхцөл байдлын улмаас яалтачгүй салахад хүрч байгаа тохиолдол байгаад байна. Тиймээс салж байгаа гэр бүлийн хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага, мэргэшсэн сэтгэл судлаач байх шаардлагатай байна. Хүүхдэдээ гарч байгаа өөрчлөлтийг оношилдог тэр өөрчлөлтөд нь таарсан зөвлөгөөг өгдөг байх ёстой. Харамсалтай нь манайд өнөөдөр хангалттай хэмжээнд хөгжөөгүй байна.

 

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цээгий(183.177.100.106) 2025 оны 03 сарын 13

ger buliin hariltsaand yariltsah n medeej hamgiin tom buguud zuw shiidel. Ingehdee huwi hun uuruu buult hiih chadwartai bh yostoi. Manaihon bol er emgui l alaltsaad zaawal yalj baij sanaa n amrah geed uzeltseed baidag. Ene n ergeed ger bul bish daisan etgeeduud boltsgoochih shig sanagddag. Bie bienee gesen hair baihad hamtdaa buhniig hiij chadna. Materialllag setgelgee bas ih nuluuj bh shig. Getel hunii amidral uram ugch hutluj baidag setgelzuin asuudlaa tag orhigduulah tal hen hend n ajiglagdaad bgaa yum.

2  |  0
v(66.181.161.2) 2025 оны 03 сарын 13

ailiin nuhriig salgaj suuchaad geh handlaga, helj bga ug chn Uurig chn bolovsroogui bgaag iltgeleee. yag emegtei hun burutai uchras ailin nuhur salsan gej helj bga hun Yaaj setgel Yich hiidgin be kkk

1  |  0
German(109.41.193.57) 2025 оны 03 сарын 13

Zadaa er n saltaa samaa zambaraagui bailgasnaas ihenh ger bul salaad bn

1  |  0
German(109.41.193.57) 2025 оны 03 сарын 13

Zadaa er n saltaa samaa zambaraagui bailgasnaas ihenh ger bul salaad bn

1  |  0
German(109.41.193.57) 2025 оны 03 сарын 13

Zadaa er n saltaa samaa zambaraagui bailgasnaas ihenh ger bul salaad bn

1  |  0
German(109.41.193.57) 2025 оны 03 сарын 13

Zadaa er n saltaa samaa zambaraagui bailgasnaas ihenh ger bul salaad bn

1  |  0
German(109.41.193.57) 2025 оны 03 сарын 13

Zadaa er n saltaa samaa zambaraagui bailgasnaas ihenh ger bul salaad bn

1  |  0
German(109.41.193.57) 2025 оны 03 сарын 13

Zadaa er n saltaa samaa zambaraagui bailgasnaas ihenh ger bul salaad bn

1  |  0
German(109.41.193.57) 2025 оны 03 сарын 13

Zadaa er n saltaa samaa zambaraagui bailgasnaas ihenh ger bul salaad bn

1  |  0
Зочин(182.160.0.50) 2025 оны 03 сарын 13

Шинэ гэрлэгдсэдийг хуулиар гэрлэлтийн гэрээ хийлгэх хэрэгтэй. Тэгвэл хариуцлага хүлээх учир зайлшгүй гэр бүлийн боловсролд анхаарах шаардлага гарна.

1  |  0
altanginj(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

Ger bul salalt ihesej bna

1  |  0
altanginj(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

Mongoldoo bolood bsan humuus lgantsaarai yvhaar l ger buleese gaduur haritsaatai boldog ym bna

1  |  0
Close menu