Монгол улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 220 дахь тохиолдол лабораториор бүртгэгдсэн тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Лабораториор батлагдсан 220 тохиолдлын 112 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 18 нь гэрээр эмчлилгээ хийлгэж байгаа аж. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол 114 бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон тохиолдол 7220 бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )