АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн зэвсгийг бусад улсад экспортлох дүрэм журмыг хялбаршуулах тухай зарлиг гаргахаар төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаанаас ойрын өдрүүдэд зарлах гэж байгаа уг зарлигт Америкийн зэвсгийг худалдах асуудлыг АНУ-ын Конгресстой зөвшилцөх журмыг зөөлрүүлэх юм байна. Одоо мөрдөж байгаа хуулиар Вашингтоны засаг захиргаа 14 сая ам.доллар буюу түүнээс дээш үнийн дүн бүхий зэвсгийг бусад улсад худалдах болон 50 сая ам.доллар буюу түүнээс дээш үнийн дүн бүхий цэргийн зориулалттай бүтээгдэхүүн олгох, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой ажээ.
Дээрх зарлигийн дагуу эхний мөнгөн дүнг 23 сая ам.доллар хүртэл, хоёр дахь мөнгөн дүнг 83 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэх юм байна. Доналд Трамп Америкийн төрийн тэргүүнээр ажилласан эхний бүрэн эрхийн хугацаанд түүний засаг захиргаа Америкийн зэвсгийг бусад улсад экспортлох хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн санаачилга боловсруулж байсан аж.
Сэтгэгдэл ( 2 )
Америкийн бүх ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд бүгд шинжлэх ухаанд суурилсан стандартыг мөрдөж хийгддэг учраас чанартай, байгальд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй байдаг. Харин зэвсгийн үйлдвэрлэл ямар зорилготойгоор бүтээгдэхүүн нийлүүлдэгийг дэлхийн цагдаа л мэдэх байх
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n