Интернэт хэрэглэгчид жүжигчин Ким Сү Хёныг татвараас зайлсхийсэн хэмээн буруутган Үндэсний татварын албанд мэдэгджээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ны өдөр Ким Сү Хён татвараас зайлсхийсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн бол татварын албанд уг гомдол гуравдугаар сарын 30-нд иржээ. Уг мэдээллийг илгээсэн иргэн Gold Medalist агентлагийн шилэн данснаас мэдээлэл цуглуулжээ.
Энэ тухайгаа тэрээр "Асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жилийн тоон мэдээллээс үзэхэд 30 тэрбум воноос татвар тооцсон байсан. Гэсэн ч энэ нь хачирхалтай байсан учраас би мэдээлэхээр шийдсэн" гэжээ.
Хэрэв татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдвол уг мэдээллийг илгээсэн иргэн урамшуулал авах боломжтой болох аж.
Сэтгэгдэл ( 0 )