Талийгаач жүжигчин Ким Се Руны нөхөр өчигдөр (2025.03.25) албан ёсны мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлдээ тэрээр "Сайн байцгаана уу. Ким Се Руны нөхөр байна. Би одоо хүртэл шаналж, энэ мэдрэмжээсээ ангижирч чадахгүй байгаа учраас ингэсэн нь зөв гэж бодлоо. Би Се Рун болон түүний ар гэрийнхэнд хохирол учруулах болов уу гэдэг үүднээс хэд хэдэн удаа нухацтай бодож үзсэн. Маш олон худал, гуйвуулсан мэдээлэл цацагдаж байна. Энэ нь талийгаачийг гүтгэн доромжилж буй мэт санагдаж байгаа учраас бодит байдлыг үнэн зөвөөр ойлгуулах үүднээс ийнхүү мэдэгдэл хийж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын дундуур танилаараа дамжуулан Ким Се Рунтай танилцахаас өмнө би энгийн нэгэн шиг л амьдарч байсан. Богино хугацааг үл харгалзан бид бие биедээ хүчтэй татагдсан учраас 2025 оны нэгдүгээр сарын 12-нд миний амьдардаг газар буюу АНУ-д зөвхөн хууль ёсны гэрчүүдийн хамтаар гэрлэлтээ батлуулсан. Хожим нь бид үерхэж байх үеэ нухацтай бодолгүйгээр хэтэрхий хурдан гэр бүл болсон гэдгээ ойлгосон. Мөн холын харилцаа, зан төлөвийн зөрүүтэй байдал зэргээс шалтгаалж хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулахаар болсон.
Түүний жирэмсэн байсан гэдэг нь огт худал зүйл. Түүний хөл хүнд болсон гэх цуу яриа 2025 оны нэгдүгээр сард гарч байсан ч бид 2024 оны 11-р сарын сүүлээр харилцаагаа гүнзгийрүүлсэн тул цаг хугацааны хувьд энэ бүхэн боломжгүй. Мөн бид хүүхэд төлөвлөөгүй байсан тул Ким Се Рун жирэмснээс хамгаалах эм ууж байсан. Тэр жирэмсэн болсон учраас гэрлэхээр болсон гэдэг нь түүнийг доромжилж буй хэрэг. Мөн заналхийлэлд өртсөн учраас гэрлэсэн гэх? Бид хоёр биедээ хайртай байсан бөгөөд Ким Се Рун гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Надад үүнийг нотлох баримт бий.
Тиймээс түүнийг хүчирхийлэлд өртсөний улмаас гэрлэлтээ батлуулахад хүрсэн гэдэг нь үнэнээс хол зөрнө. Бидний хувийн амьдрал, гэрлэлтийн талаарх ташаа мэдээлэл, түүний хуучин найз залуугийн батлагдаагүй мэдээллүүд юүтүбэр И Жин У, захирал Гван Тэ Ён болон түүний өмнөх менежерийн бичлэг зэрэг цацагдсан нь бүгд худал зүйлс" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
huurhii ene huuhnii yasiig undulzuuleed, barag butsaj bosoj irtel n sevj baina doo