Жүжигчин Ким Се Рун амиа егүүтгэсэн тухай асуудал даамжирч, түүний тухай олон мэдээлэл олон нийтэд ил болоод байна.
Жүжигчин бүсгүйг өөрөөсөө 12 насаар ах, жүжигчин Ким Сү Хёнтой үерхэж байсан гэх мэдээлэл цацагдсаны дараа Ким Се Руныг өөр залуутай гэрлэлтээ батлуулсан байсан тухай мэдээлэл мөн цацагдсан байна. Үүгээр ч зогсохгүй талийгаач бүсгүй хөл хүнд болсны улмаас ийнхүү гэрлэлтээ батлуулсан ч үр хөндөлт хийлгэсэн гэх мэдээллийг мөн дэлгэжээ.
Талийгаач Ким Се Рун өнгөрөгч нэгдүгээр сард үл таних эртэй авахуулсан зургуудаа инстаграм хуудаснаа оруулан төд удалгүй үүнийгээ устгасан. Уг зургийнхаа тайлар хэсэгт "Marry" хэмээн бичсэн байх бөгөөд эдгээр зургуудаа хуримын сэдэвтэй зураг авалт хэмээн олон нийтэд тайлбарлаж байсан билээ.
Энэ тухайгаа менежертэйгээ ярьсан утасны бичлэгийг юүтүбэр И Жин У олон нийтэд дэлгэжээ. Уг бичлэгт Ким Се Рун найз залуугаасаа салах гэж байсан ч жирэмсэн болсон. Тиймээс гэрлэлтээ батлуулсан, үүний дараа үр хөндүүлсэн тухайгаа ярьсан байна. Тэд гэрлэлтээ АНУ-д батлуулсан ба найз залуу нь Нью-Йоркд байдаг тул хол зайн харилцаа хэцүү байсан тухай мөн дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )