Ким Се Руны гэр бүлийнхэн олон нийтэд МЭДЭЭЛЭЛ хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

 

Талийгаач жүжигчин Ким Се Руны гэр бүлийнхэн орон нутгийн цагаар 13:30 цагийн үед "Buyou" хуулийн фирмийн өмгөөлөгч Бу Жи Сүгээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр 2016 онд Ким Сү Хён болон Ким Се Рун нарын хооронд бичигдсэн мессежүүдийг дэлгэхийн сацуу Ким Се Рун 700 сая вонын нэхэмжлэл хүлээн авсны дараа хэрхэн хямарсан тухайгаа бичсэн мессежүүдийг дэлгэжээ. 

Уг мессежүүд дээр Ким Сү Хён Ким Се Руныг насанд хүрээгүй байхад хэзээ бэлгийн харьцаанд орох тухай асууж байгаа нь бичигджээ. Мөн Ким Се Рунаас 700 сая вон нэхэмжилсний дараа "Тэд үндсэндээ намайг амиа хорлоорой гэж байгаатай ялгаагүй байна. Миний ертөнц бүхэлдээ сүйрлээ" гэх утга бүхий үгс бичигдсэн байжээ. 

Ким Се Руны талын өмгөөлөгч өөрийгөө Ким Се Руны авга эгч хэмээн өөрийгөө нэрлэсэн эмэгтэйг түүний дотнын эгч болохыг мэдэгдэн хоорондын мессежийг нь мөн дэлгэжээ. Үүний зэрэгцээ талийгаачийн хуучин найз залуу хэмээн өөрийгөө нэрлэсэн этгээдэд "Хууль зүйн ноцтой хариуцлага үүрч болзошгүй тул хурдан холбоо барина уу" хэмээн анхааруулжээ. 

Өмгөөлөгчийн талаас эцэст нь "Аргагүй болсон гэр бүлийн гишүүдэд чиглэсэн ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, шүүмжлэлээ зогсоохыг хүсч байна. Мөн Ким Сү Хён руу чиглэсэн таамаглал, дайралтаа зогсооно уу" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.23.103) 2025 оны 03 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Close menu