Талийгаач Ким Се Руны олон нийтэд цацаагүй мэдэгдлийг ДЭЛГЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

 

Талийгаач жүжигчин Ким Се Рун жүжигчин Ким Сү Хёнтой болзож байсан гэх цуурхалтай холбоотой албан ёсны мэдэгдэл ил болжээ. 

Энэхүү мэдэгдлийг талийгаачийн авга эгч олон нийтэд ил болгосон бөгөөд Ким Се Рун 2024 онд бичсэн уг мэдэгдлээ олон нийтэд цацах бодолгүй байсан ч эгч рүүгээ явуулан санал бодлоо солилцсон байна.  

Уг мэдэгдэлд "Сайн байцгаана уу. Юуны өмнө миний гаргасан болгоомжгүй үйлдлээс болж хохирч, төөрөгдөлд орсон бүх хүмүүс болон салбарын уран бүтээлчдээсээ уучлалт хүсэж байна. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээллүүд худал гэх мэдээлэл гарсан ч энэ бүхэн үнэн болохыг тодорхой хэлмээр байна. Миний инстаграмынхаа стори хэсэгт байршуулсан зургийг 2016 онд авсан бөгөөд бид 2015 оны 11-р сарын 19-нөөс 2021 оны 7-р сарын 7 хүртэл болзож байсан. 

Гэсэн ч Gold Medalist агентлаг "Чухам яагаад ийм зураг нийтэлснийг нь мэдэхгүй байна" гэх мэдэгдэл хийсэн нь бодит үнэнтэй огт нийцэхгүй байна. Тэд намайг компанид нь ажиллаж байх үед надад хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх болно гэж найдаж байна. 

Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн жүжигчний хувьд би олон нийтэд үнэнийг хэлэх хэрэгтэй гэж үзэн энэхүү мэдэгдлээ бичлээ. 

Жүжигчин Ким Се Рун" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top