ХБНГУ-ын зэвсэгт хүчний зэвсэг техникийн хангамж 2022 оноос хойш сайжраагүй, тус улсын армийн нисэгчгүй нисэх төхөөрөмжөөс хамгаалах чадвар сул байна гэж ХБНГУ-ын хуурай замын цэргийн байцаагч, дэслэгч генерал Альфонс Маис сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Эд материалын хувьд хангамж мэдэгдэхүйц сайжраагүй байна. Манай улс Украинд ихээхэн хэмжээний цэргийн техник нийлүүлсэн, ялангуяа 2022, 2023 онд, харин тэдгээрийг орлох зэвсэглэлээр одоогоор бүрэн хангаж чадаагүй байна. Зэвсэглэлийн шинэ системүүдийг захиалсан боловч тэдгээрийг хараахан нийлүүлээгүй байна” гэж Маис мэдээлжээ.
“Өнгөрсөн онд л гэхэд хуурай замын цэргийн зэвсэг худалдан авах 50 саналыг Бундестагт (ХБНГУ-ын парламент) оруулсан. Цэргийн техникийг эхлээд аж үйлдвэр үйлдвэрлэх учраас жаахан хүлээх хэрэгтэй байгаа” гэж тэр онцолсон байна. Германы хуурай замын цэргийн байцаагчийн хэлснээр, эн тэргүүнд нисэгчгүй нисэх онгоцноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, цахим системүүдийг хөгжүүлэх, агаараас хамгаалах хүчнийг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )