Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу ундны уснаас хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Нийслэлийн төвлөрсөн хангамжийн 7 эх үүсвэрийн ундны усанд мэргэжлийн хяналтын байгууллагаас улирал бүр хяналт шинжилгээ хийж байна.
Энэ оны эхний хагас жилийн хяналтын дүнгээр төвлөрсөн хангамжийн ундны ус нь Монгол Улсад мөрдөж буй Цацрагийн аюулгүйн норм болон стандартын шаардлагыг хангаж байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ундны усны цацрагын хэмжээ хэвийн байгаа нь сайн хэрэг.Усны хатуулгыг ррm -ээр хянаж ундны усны зөвшөөрөгдөх стандартын хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн газраас 0-240ррm-ээр тогтоож 4 ангилсан байдаг. Гэтэл улаанбаатар хотод ямар байна вэ?Мишээлийн баруун тал дахь байрны ундны усыг хэмжихэд 370ррm байгаа нь даруй 130ррm-ээр их байгааг юу гэж үзэх вэ? УБ хотын МХГ мэдэж байна уу.TDS-ээр хэмждэгийг мэдэх л байгаадаа.
Энийш энд бичиж ч яадаг юм. Одоо байчаагүй юм бол урьд улирал бүр л графикаар хэмжилт хийдэг л бсан ш дээ.