Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээ” хяналт шалгалтын ажил эхлүүлээд байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Өнгөрсөн жил 400 орчим хүүхэд залуус согтуугаар гэмт хэрэгт холбогдож, 25 залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Иймд энэ жил согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон оюутан, сурагчдыг харьяалагддаг сургуульд нь албан тоотоор хандах шийдвэр гарсан" гэлээ.
Хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр сургуулийн орчинд гэмт хэрэг гарах нь ихэсч, залуус архидан согтуурах, бусдыг дээрэмдэх зөрчил ихэсдэг байна. Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 87 мянган хүн эрүүлжүүлэх байранд орсноос 1000 гаруй нь насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус байсан гэх судалгаа бий.
Б.ЦОГ
Сэтгэгдэл ( 3 )
surguuliud arhi uuj eruuljuulehed orson gemt heregt orootsoldson oyutnuudiig humuujuuleh talaar ajil zohion baiguulaach ee arga hemjee ab
zob bas gemt heregt orootsoldson nohduuddig zuragtai ni surguuliin medeeleliin sambart tabih heregtei
Оюутнуудад , энгийн иргэдэд л үйлчилдэг дүрэм журам, хууль байхийн. Архийг үйлдвэрлээд байгаа, уугаад нэгнээ алаад байгаа татварын мөнгөн дунд хөлбөрч байгаа хүмүүст хууль нь үйлчилдэггүй ямар гээч ийн ёс зүй, чиг хандлага вэ?