Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Д.Жигжиднямаа нь өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг, оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган доллар гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил илэрчээ. Түүний энэ үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, яллагдагчаар татахаар болсон байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-д засуулсан 16 вагоны 15,2 тэрбум төгрөгийн хэргийг мөн хамруулан шалгахаар болжээ.
Б.ЦОГ
Сэтгэгдэл ( 6 )
Хаха УБТЗ-ын дарга нараа. Өөрсдийн хариуцлагагүй байдлаа байгалын гамшигруу чихэхээ больж үз. Суудлын галт тэргийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх боломж байсан шүү дээ. Ер яагаад автозам нь зүгээр байсан мөртлөө төмөр зам нь усанд угаагдсан юм бэ. Жигжиднямаа чи төмөр замыг удирдаж чадахгүй зөвхөн шулан идэх хоолоо болгосонд харамсаж байна.
Жигжидням дарга саяхан төмөр замын осол одоо танай дагалдан ажилчин яг ажлын байран дээрээ нас барлаа мөн л танай албны хариуцлагагүй байдал давтагдсаар байх уу
SHUUHGUIGEER YAJ UBTZ ONTSLOGIIG MEDEJ TOGTOOH YUMBE
Ажлаа зов зохион байгуулан ажилласан бол яалаа гэж ингэх вэ дээ . Анхнаасаа л буруу нарын хун шуудээ
zov
Энэ авилгалчид суудалдаа хувалч шиг л шигдэх юм даа. М.Энхболдыг хар. 60 тэрбумыг минийх биш л гэнэ, би мэдэхгүй гэж мэлзээд одпоо үнэнээ хүлээж, уучил намайг, суудалд минь үлдээгээч гэх юм. Энэ Жигжиднямаа гэж бас нэг авилгалч мөн мэлзээд л суух юм. Яана даа энэ олон авилгалчдаас яаж сална даа Монголчууд минь. Өттэй мал өөдөлдөггүй, авилгалчидтай Монголчууд ядуу байхаас яахав.