Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уурхайд хоёр хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдөр тус аймгийн Хатанбулаг сумын нутагт уурхайн ажилчид антипризийн шингэн уусны улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, нэг хүний биеийн байдал муудаж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Амиа алдсан залуус 30-33 настай байсан ба тус уурхайд засварчнаар ажилладаг байжээ. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
үхэр монголчуудад архийг нь гударуулчих өөр зүйл хэрэгггүй
монголчууд архинаас амиа өгөхөөс ч буцахгүй архины төрөлийн юу ч байсан ч гударч байдаг хойно 12-50 насны иргэдийн 80хувь шууд архины хамааралтай .Архинаас л таашаал авдаг орон ганц монгол болчихоод удаж байна