Сэтгэцийн өвчтэй хүү нь ээжийгээ хороожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 31

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороонд сэтгэцийн өөрчлөлттэй хүү нь ээжийнхээ амь насанд халдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 29-ны оройн 22:00 цагийн орчимд тус хороонд оршин суух 81 настай Ц гэх эмэгтэй гэрээсээ нас барсан байдалтай олдсон байна.

Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газарт очих үед талийгаач гадны нөлөөтэй нас барсан байсан ба шалгалтын явцад түүний хүү 51 настай Э гэгч нь эхийнхээ толгойн тус газарт хатуу зүйлээр цохиж амь насыг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Эхийнхээ амийг хохироосон Э гэгч нь сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтад байдаг нэгэн ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top