Одоогоос гурван сарын өмнө Баян-Өлгий аймгийн Загаст нуур багийн иргэн Ш-ийн гурван настай хүү гэрийнхээ орчмоос сураггүй алга болоод байсан. Улмаар аймгийн Онцгой байдын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд хамтран эрлийн ажиллагааг нэг сарын турш явуулсан боловч эрэл мухардсан тул ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоогоод байсан юм. Тухайн үед хүүхдийг тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлж байсан билээ.
Харин өчигдөр буюу 8-р сарын 30-ны өдөр иргэн Ш-ийн хөрш айлын хүмүүс гэрээсээ гурван км зайд орших Хатуу голын уснаас хүүгийн цогцосыг олсон байна. Улмаар цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )