ХЭҮК: Мөрдөн байцаагчдыг шалгалтад хамрууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

Хүний эрхийн Үндэсний Комиссын хүсэлтийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 329 ажилтан, албан хаагчаас хүний эрхийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авчээ.

Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан тус шалгалтад мөрдөн байцаагчид оролцсон ба үнэлгээний дундаж нь 83.5 хувьтай гарчээ. Хүний эрхийн мэдлэг шалгах сорилыг боловсруулах ажлын хүрээнд уншиж судлах хүний эрхийн олон улсын гэрээ, хууль тогтоомж, ном товхимлын жагсаалт, 60 тестийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн хүргүүлсэн бөгөөд ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах алба ажилтан, албан хаагчдаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг сар бүр авахдаа хүний эрхийн асуултуудыг тогтмол оруулахаар болсон байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.202) 2018 оны 09 сарын 03

яахав дээ Ажлын байрандаа үлдэхийн тулд ХЭҮК-ын Шалгалтыг хүчээр шахуу авч нөгөөдүүл нь дуртай дургүй өгсөн болж Дараа ажил амьдралдаа ХЭ-ийг дагаж Дагаж мөрдөж ажиллах нь хэд байх бол доо Мөрдөгчид чинь юм л бол Хорино саатуулна гэж айлгаж дарамталдаг Улс шүү дээ

0  |  0
zochin(139.5.216.142) 2018 оны 09 сарын 03

MAHAN IDESHTNUUD ERUUDEN SHUULTIIG SEDSEN

0  |  0
Top