Онц ноцтой гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэг иргэн гэртээ хоолойгоо хэрчүүлж нас барсан онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр тус дүүргийн 16-р хороонд оршин суух 50 настай эрэгтэй хоолойндоо шархадсан байдалтайгаар амь насаа алдсан байна. Уг хэргийг цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгахад Сүхбаатар дүүргийн харъяат иргэн Б гэгч ууж байсан архиныхаа шилээр зүсэж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан болох нь тогтоогджээ. Улмаар Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтнийг эрэн сурвалжилж саатуулан шалгаж эхлээд байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач болон сэжигтэн нар нь олон хоногийн турш хамт архидан согтуурсан гэх ба хоорондоо маргалдсаны улмаас ийнхүү нэгнийхээ амь насыг хохироожээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.16) 2018 оны 09 сарын 03

Ene arhkinii uildberuudiig steelj hkaagaachee, amia aldaad l baidag yildber ni orlogoo bodood l zaraad bg taarch bna uu, HKOTIIN DAERGAA

0  |  0
иргэн(202.179.24.202) 2018 оны 09 сарын 03

Өөдгүй ч Эр бол доо Хажууд чинь Хан Богд налайж байхад 3 ч хонолгүй баригдаж л байдаг Тэгээд бас Хулжиж зугтах дуртай Чам шиг Эр Зугтаад ч хаа холдох вэ дээ

0  |  0
Top