Нийслэлийн цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс “Богд ууланд хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл өнгөрөгч сарын 30-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалт хийж 29 настай А гэгч нас барсан болохыг тогтоосон байна.
Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач нь гадны нөлөөгүй осгож нас барсан болох нь тогтоогдоод байгаа ба талийгаач нас барахаасаа өмнө Онцгой байдлын ерөнхий газарт, Цэцээ гүний орчимд төөрсөн тухай дуудлага хүргүүлсэн байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа ба ОБГ-аас яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарах боломж байсан гэж үзэж байгаа ажээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )