ШУУРХАЙ: Д.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

УИХ-ын гишүүн Д.Муратыг, Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, хэл амаар доромжилсон гэх мэдээллийг өнгөрөгч оны нэгдүгээр сард "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд анхлан ил болгосон байдаг. Улмаар УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгөөд байсан билээ.

Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр Д.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:40 цагт эхэлж 16:20 цагт өндөрлөлөө.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Майцэцэг биеэр ирж, гэрч Б.Бахытгүл Баян-Өлгий аймгаас цахимаар оролцсон бол хохирогч Д.Мурат болон түүний өмгөөлөгч шүүх хуралд ирсэнгүй.

Хурлын үеэр шүүгдэгч Д.Майцэцэгийн өмгөөлөгч н.Отгонбаярын зүгээс Баянзүрх дүүргийн шүүгч Х.Идэр, Нийслэлийн прокурор н.Мөнхцэцэг нараас татгалзах санал гаргасныг ерөнхий шүүгч хангаж шийдвэрлэн, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

 


МСНЭ-ийн Ёсзүй хариуцсан дэд ерөнхийлөгч Х.Батхишиг “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, сэтгүүлч Д.Майцэцэгийн хэргийн талаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргасан байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүний ёсзүйн асуудлыг хэлэлцэхгүй байж, сэтгүүлч хүнийг мэргэжлийн ажлаа хийж иргэдэд мэдээлэл түгээсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэхийг завдаж байгаад харамсаж байна. Иргэдийн мэдэх эрхийг хангасан сэтгүүлчид арай ч ял өгөхгүй байх гэж найдаж байгаа. Шударга шүүх бий гэдэгт итгэж байна.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр сэтгүүлчдийн ажиллах хүрээ багасч, уг хуулийн дагуу сэтгүүлчдийг торгуулийн ялд унагах тохиолдол эрс ихэссэн. Сэтгүүлчийн хэвлэн нийтэлсэн, хөндсөн сэдэв, мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллага үнэн үү эсвэл худал уу гэдгийг шалгахын оронд, сэтгүүлч рүү давшилж яллах, удаан хугацаагаар шалгаж залхаан цээрлүүлэх явдал цөөнгүй гарч байна. Тиймээс зөрчилдөөнтэй байгаа зүйл заалтуудыг багасгахын төлөө МСНЭ-ээс тодорхой санал гаргаж их хуралд тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen huu(66.181.187.128) 2018 оны 09 сарын 10

Boovoo gargasan chini unen bizdee hasag durak

0  |  0
Уншигч(103.229.121.97) 2018 оны 09 сарын 10

Олны төлөөлөл болж УИХ гишүүн болсон Мурат гэгч биеэ зөв авч явсан бол сэтгүүлч эмэгтэй өнөөдөр шүүх энэ тэр гэхгүй ажлаа хийгээд сэтгэл амар явах бсан байх.Шүүх ч гэсэнГИШҮҮН гэсэн нэрэн дор үйлчилэхгүй шударга байгаарай.

0  |  0
зоо(66.181.161.21) 2018 оны 09 сарын 06

Бөөсгөө гаргаж ёс зүйгүй нохой царайтай хасагаа эхлээд шалгаач.яагаад хүн рүү бөөсгөө гаргажсбайгаа эхнэр хүүхэд рүү гээсявуулахгүй яасан мурт бөөсгөө гээч.шүүүхчид их хурлын гишүүн гэхээр айдаг юмсуу тархи нь жижиг бн

0  |  0
Zochin(202.170.71.39) 2018 оны 09 сарын 05

Murat gedeg teneg uvguniig gishuunees ni hasaachee. Yahaara setguulchiig shiitgeh gej ard tumen harj bga shu. Shudraga bgaarai.

0  |  0
Irgen(103.26.193.126) 2018 оны 09 сарын 05

Hutsaacheee baliar bugsniii dontoi murat novshoo shalgaachee uhsen hatsanii hohirogch tal ve hutsdag haltar chin zurag horogteigoo garchaad ichdeggui novsh bandash shigee ajlaa ogood zailaach

0  |  0
Зочин(103.57.92.82) 2018 оны 09 сарын 05

Шүүгч нар шударга хандаарай энэ удаад. Энэ муу охинд буруу бхгүй, томчуулын хирээс хэтэрсэн үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй шүү, Муратыг заавал яллаарай.

0  |  0
болор(66.181.161.74) 2018 оны 09 сарын 05

мундаг сэтгүүлч шүү амжилт

0  |  0
зайл(43.228.131.229) 2018 оны 09 сарын 05

Авгай хүүхэн шиг алцагнаад байлгүй ажлаа хий л дээ арвайсан аалз шиг муратаа.

0  |  0
Зочин(64.119.16.176) 2018 оны 09 сарын 05

Майцэцэг наадах чинь юу ч болохгүй. Хамгийн муухай нь хэргийн эзэн хэнгэргийн цохиур Бахитгул, Мурат хуралдаа ирдэггүй. Надуул чинь яавч олигтой улс биш. Магадгүй давхар улс төр явж байхыг үгүйсгэхгүй. Танай News chanel ID амтархан үздэг шүү. Майцэцэг, Оюумаа дүү нартаа амжилт хүсье.

0  |  0
Зочид(103.57.95.222) 2018 оны 09 сарын 04

Сэтгүүлчийг хэрэгт татаад байгаа нь сонин л баина шүү

0  |  0
Top