Зарим тайлан мэдээллийг нууцаас гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

Геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг нууцаас гаргаж, олон нийтэд ашиглуулах боломжтой болжээ. Шинээр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцлах шаардлагагүй болсон Геологийн баримтын төвд нууцын зэрэглэлээр хадгалагдаж байсан 49 ширхэг геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргасан байна. Мөн ОХУ-ын Росгеолфондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70 ширхэг тайланг Геологийн баримтын төвд 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.109) 2018 оны 09 сарын 05

Гаргаж болохгүй зүйлээ гаргасан байна.Хэний гарт хэн ашиглаж чадах вэ? Цөөхөн хэдэн хүн л өөрийн эрх ашигт нийцүүлэн гаргасан заалт байна даа.

0  |  0
Top