Төмөр замын төслөөс мөнгө завшсан Ли Жон Ёлын ялыг хэвээр үлдээлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Samsung CT” компанийн захирал Ли Жон Ёлд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Ухаа-Худаг–Гашуунсухайт чиглэлийн 267 км зайд төмөр зам тавих төсөл буюу “Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг завшсан, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн гэх үндэслэлээр Ли Жон Ёлыг шалгаж улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 40 сая төгрөгийн торгууль оногдуулсан билээ.

Гэвч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, У.Дэндэвдорж болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.

Улмаар өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дээрх хэргийг дахин хэлэлцэж Ли Жон Ёлыг төмөр зам тавих зургийг дахин зуруулж мөнгө завшсан нь үндэслэлтэй хэмээн 40 сая төгрөгийн торгуулийн ялыг хэвээр үлдээжээ.

Хэргийг сануулбал, “Мон­голын төмөр зам” ком­панийн Ухаа худаг-Гашуун­сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төс­лөөс мөнгө угаасан хэр­гийн мөрдөн байцаалтыг зур­гаан сар явуулсны эцэст “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёлыг сэжигтнээр татсан байдаг. Тэрбээр хувьдаа компани байгуулж, компанийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдсон ч, уг хэргийн хохирогч гэгдэх “Монголын төмөр зам” болон “Самсунг” компанийн талаас гомдолгүй гэсэн тул улсад учруулсан хохирлын 18 хувь болох 40 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top