“Playtime 2018” наадмын үеэр хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “Playtime 2018” амьд хөгжмийн наадмын үеэр хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, тус наадамд оролцогч Б, Ч, Х нар нь НҮБ-ын 1971 оны мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, биедээ авч явж байсныг цагдаагийн алба хаагчид саатуулсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуучууд байдаг талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мандухай дурджээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.50) 2018 оны 09 сарын 12

Наад нэг муухай хөгийн наадам гэгчээ зогсоо. Зохион байгуулагч Нацгаа гэж нэг муу лалар хар тамхи татах ажлыг өөгшүүлэхээ зогсоо. Рок хөгжмийн нэрийг гутаасан лаларууд. Хар тамхи чинь 1960-аад онд өнөө америк английн рокуудтайгаа хамт алга болж далд орсон юм

0  |  0
зочин(202.9.42.144) 2018 оны 09 сарын 11

наад хөгжимийн наадам чинь архи хар тамхиний баяр юм биш үү?

0  |  0
Top