Хууль бус томилгоо хийснийг шалгалтаар илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт шалгалт хийх Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яаманд ажилласан байна.

 

Шалгалтаар, тус яамны 5 газрын дарга, 9 хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа, төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй 5 иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрлээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болжээ.

 

Энэхүү шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үйлс(49.0.218.247) 2018 оны 09 сарын 11

ЭМЯ -ыг АН,МАН хоёр эрүүл биш яам болгож чадсан.Ингэснээрээ ард түмний эрүүл мэнд энэ хоёр намын тоглоомын золиос,шоглломын объект нь болсон. Энэ хоёр нам ард түмний өвчин зовлон үхлээр хүслээ хангаж,монголын газар нутаг баялгийг гадаадын шунахай этгээдүүдтэй хамтран идэж ууж,үрэн таран хийсээр байна. Тиймээс энэ хоёр улс төрийн багтай ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэгч бүлэглэлийг 2020 оны сонгуулиар булшлах хэрэгтэйг монгол хүн бүр гүнээ ухаарахтун.

0  |  0
Zochin(64.119.22.74) 2018 оны 09 сарын 10

Niisleliin eruul mendiin gazriin hariya emneleg, duurgiin eruul mendiin tobuudiin garga nar toriin uilchilgeenii udirdah ajiltanii songon shalgaruultaar tomilogdooguig shalgaj togtooj mongol ulsad huuli heregjdeg gedgiig olon niited haruulah heregtei baina.

0  |  0
Зоёин(103.212.118.249) 2018 оны 09 сарын 10

Угаасаа шалгалтанд хамгийн бага оноо авсан хүнээ ярилцлагаар шууд татаад л агентлагийн дарга болгочихдог л юм байна лээ. Нөгөөх нь хийсэн юмгүй гадаад хэсээд л байж байна

0  |  0
Зочин(202.9.43.97) 2018 оны 09 сарын 10

зөвхөн эмя-ыг онцолдог нь ямар учиртайн , бусды нь бас шалгаач , таз захиалгаар ажиллаж байна

0  |  0
Top