СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онц ноцтой ослын улмаас нэг иргэн нас барлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

 

Баянзүрх дүүргийн 12-р хороонд том оврын автомашинууд мөргөлдөж нэг иргэн нас барсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр буюу 9-р сарын 10-ны өдөр 10:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн урд замаас Улиастайн уулзвар явах замд  H.Porter маркийн автомашин нь Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 32 настай З-н амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтжээ. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт шалгаж байна. 

Иймд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцож, амь нас эрүүл мэндээ хамгаалахыг Замын цагдаагийн албанаас санууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top