ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 72 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээний шилдгүүд тодорлоо. Уг тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллага, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 52 мөрдөгч Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, компьютер, гадаад хэлний мэдлэг, бие бялдар, буудлага үйлдэх, хэргийн газрын үзлэг хийх зэргээр мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлджээ.
Улмаар тэмцээний ялагчаар Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч М.Батсайхан тэргүүлж “Шилдэг мөрдөгч”-өөр шалгарав. Удаах байрт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч, ахмад Ш.Мөнхжин, гуравдугаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх тасгийн мөрдөгч ахмад Э.Сэргэлэн нар шалгарлаа.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )