НЦГ: Олон удаагийн үйлдэлтэй гэмт этгээдийг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Өвөрхангай аймгийн Хархорин суманд олон удаагийн хулгайн гэмт хэрэг хийсэн этгээдийг саатууллаа. Тодруулбал, тус сумын “Ганган Орхон” багийн нутаг дэвсгэрт байрлах "Манлай-тод" захаас монет, мөнгөн эдлэл болон 70 орчим гар утас хулгайлсан этгээдийг энэ сарын 5-аас 6-нд шилжих шөнө Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.

Энэхүү хэргийг Улаанбаатар хотын харъяат 28 настай Б гэгч үйлдсэн бөгөөд дээрх этгээд нь өмнө нь хулгайн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан ажээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

munkhnaran eej

0  |  0
Top