Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 гэр хорооллын 20600 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах зориулалттай эрчим хүчний дамжуулах дэд станц барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/549 дүгээр захирамжаар дэд станцын барилгыг 70 давхрын оршуулгын газарт барихаар төлөвлөөд байгаа ба Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас барилга барих зурвас газарт орсон шарилыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.
Иймд, тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд есдүгээр сарын 14–ний дотор Нийслэлийн захирагчийн албанд хандахыг санууллаа.
ЗУРАГ: Дэд станц барих газар
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 8 )
Negdsen zohion baiguulalttaigaar nuulgen shiljuuleh heregtei bhaa
таалийгаач гэсэн газры нь улс авч байгаа бол, зардлынь даан цогцос шатаадаг газар шатааж үнсыг нь үр хүүхэд төрөл саданд нь өгөх хэрэгтэй. мөн лам нараар хэдиид ямар ёс жаяг баримтлах зэргийг олонд нээлттэй хэлж, ном уншуулах хэрэгтэй. талийгаач нар чинь улсдаа ихийг хийсэн алдатрай хүмүүс, өөрийн улсаас өөрт ноогдсон хавтгай дээрээ байрлаж байгаа хүмүүс шүү. Цагтаа энэ улсыг авч явж байсан, хүмүүс. үр хүүхдэд нь энэ хүнээ ав гээд орхиж хэзээ ч болохгүй. ийм сонин юм манай улсад л байх юмдаа.
улсаас нэгдсэн ямар зохион байгуулалт хийх гэж байгаан, тэнд чинь хүмүүсийн төрөл садан эцэг эх байгаа шүүдээ. шашны талаас зардлын талаас газры нь авч байгаа юм чин улс дааж зохион байгуулах хэрэгтэй. Хүнийг үхнэгүүт хог шиг болгож болохгүй. удахгүй бүгдээрээ үхэх болно.
DAVNO PORA
HOTOO SIIREGJUULJ DAGUUL HOT RUUGAA NUULGE
Ymar evgui ymbe tgd yah bolj bn
YUM BUHEN UCHIRTAI
Бүгдийг нь шатаагаад устгасан нь дээр...