Дорноговь аймаг Замын-Үүд өртөөний галт тэрэгний замд өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр, УБТЗ-ын Дохиолол холбооны 3-р ангийн дагалдан ажилтан 29 настай Б нь 112-р галт тэргэнд дайруулж амь насаа алдсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч албаны дүгнэлтүүдээ холбогдох газруудад танилцуулсан тухай албан бус эх сурвалж мэдээллээ.
Осолдсон иргэн нь төмөр замын бэлчирийн элс гаргах ажил гүйцэтгэж байсан гэх ба хөдөлмөрийн аюулгүй байдал, байгууллагын дотоод дүрэм журам зөрчсөний улмаас осол гарсан гэх дүгнэлт гаргажээ. Тодруулбал, осолдсон ажилтан нь төмөр зам дээр ажил гүйцэтгэх болон үзлэг шалгалт хийхдээ ганцаараа ажиллахгүй гэсэн дүрмийг зөрчсөн байна. Түүнчлэн хэрэг гардаг өдөр өртөөний жижүүр нь ажилтнуудад галт тэрэг зогсолтгүй өнгөрөх тухай мэдээлэл өгөөгүй, чанга яригчаар давтан зарлаж мэдээлээгүй зэрэг нь осол болоход нөлөөлсөн гэжээ.
Төмөр замын ажилтнууд нь галт тэрэг 400 метрт ойртох үед замаас холдох ёстой байдаг ба тухайн ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 18.2.7 дахь заалт буюу “Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ийнхүү амь насаа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.
Улмаар УБТЗ-ын удирдлагууд осол болоход нөлөөлсөн дээрх нөхцөл байдалд үнэлгээ хийж, зарим алба хаагчтай хариуцлага тооцсон гэх ба нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай сургалт явуулахаар болжээ.
Харин цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач нь өөрөө аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас амь насаа алдсан тул ослын хэргийг хаахаар болсон гэх мэдээлэл байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
vhsen hvn vg helehgvi mongolin niigem iim l bohir bolj dee haramsaltai
@ㅗㅗㅓㅏㅜ
BAIGALIIN GAMSHIG BOLOHOOS OMNO UDIRDLAGUUDIIN SAHILGIIN TUVSHIN YAMAR BAISANIIG SHINJILGEEGEER TOGTOOJ HARIUTSLAGA
Zooz amar amar
Үхсэн хүний буруу болдог болжээ