Тээврийн прокурор асан Х.Тамир нарт ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутган шалгасан юм. Улмаар Х.Тамирт шүүхээс таван жилийн хорих ангийг нээлттэй эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Б.Сүхбаатарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцож, мөн таван жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат хоёрт дөрвөн жилийн хорих ял оноосон аж.

Хэргийг сануулбал, одоогоос гурван жилийн өмнө Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий 5 хүн хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Ингээд 2017 оны 1-р сарын 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хэлэлцэж Х.Тамир нарт 5-аас 6.5 хүртэлх жилийн хорих ял оноож байв.

Гэвч ялтнууд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар хэргийг задлан шалгаж байх хугацаанд буюу энэ оны 5-р сарын 25-ны өдөр Х.Тамир нар нь өөрийн өмгөөлөгчийн хамтаар машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа дахин баригдаж тэднийг гадуур шалгаж байсан юм. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ичиг ичиг (103.229.123.150) 2018 оны 09 сарын 15

10000 төгрөг хулгайлсан эмэгтэй 10 жилийн ял авч байсан түүхтэй

0  |  0
иргэн(202.9.40.250) 2018 оны 09 сарын 14

Мал хулгайлсан бол арван жил өгнө дөө улсаа устгах юм хийж байхад ял нь арайч бага байна

0  |  0
иргэн(202.126.89.62) 2018 оны 09 сарын 14

төрийн албанд ийм хүн авч байдаг өөрөө хуулийн хүн байж ийм хэрэг хийж залууст үлгэр дууриалал үзүүлж байгаа вм байх да.ял дэндүү бага өгчээ.хятадбол цаазлана да.өөрөө унасан хүүхэд уйлдгүй гэдэг шиг хүмүүжих хэрэгтэй дэ.хэлэх муу үг олдохгүй байнаа.энэ 2 хуульч залууд арай дэндүү ухамсараа уландаа гишгэсэн улс вм.ахиж ийм улсыг төрийн албанд бүү аваасай билээ

0  |  0
Иргэн(103.57.92.106) 2018 оны 09 сарын 14

Хар тамхи хэрэглэж байгахд л хүний амь амьдрал шииддэг байжээ хөөохий монголчууд.

0  |  0
Баяр(182.160.32.108) 2018 оны 09 сарын 14

Ял нь бага байна ш прокурор байж ийм зүйл хийх гэж дээ .Төрийн албанд ийм хүмүүс яагаад аваад байдаг юм бээ.

0  |  0
ИргэнГ(103.26.193.72) 2018 оны 09 сарын 14

удахгүй өршөөлөөр гараад ирнэ биз.Энэ улс орныг мөхөөх хар тамхины ялыг маш чанга болгооч.одоогийн ял маг зөөлөн бна

0  |  0
ZEV(202.126.89.225) 2018 оны 09 сарын 14

Novshnuudiig buudcih heregtei. Tiim ue irnee !!!.

0  |  0
059(103.14.38.130) 2018 оны 09 сарын 14

yanaaaaaaaaaa arai l yumaa....shuugchidee ichij amidraaaaaaaacheeeeeeeeee....dakhin davtaad bkhad....

0  |  0
0000(103.10.23.120) 2018 оны 09 сарын 14

дэндүү,хөнгөн,ял,өгсөн,байна

0  |  0
Top