“Бадархундага” нуураас мөнгөн эдлэл хулгайлж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Завхан аймаг “Отгонтэнгэр” хайрханы тусгай хамгаалалттай газарт галт зэвсэг ашиглан хоёр иргэнийг гэмтээгээд автомашиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Отгон сум, Буянт багийн нутаг Отгонтэнгэр ай сав хамгаалах газрын хамгаалалтын постон дээр Баянгол дүүргийн харъяат 25 настай Д гэгч нь Тоз-8 маркийн буу ашиглан дээрэм хийгээд хэргийн газраас зугтсан байна. Улмаар Завхан аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн сэжигтнийг ямар нэг эрсдэлгүйгээр Отгон сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Хохирогч болох О, Б нар нь хүзүү болон гарын бугалгандаа гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба дээрх гэмтэл нь хохирогчдын амь насанд халгүй гэжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, галт зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн этгээд нь Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуураас мөнгөн эдлэл хулгайлж байсан гэх ба хэргийг Баян-Өлгий аймгийн харъяат хоёр иргэнтэй хамтран үйлдсэн байж болзошгүй байгаа ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвөө(202.9.43.91) 2018 оны 09 сарын 17

Одоо очоод үзхэд чинь 76-н алдарт гишүүд очсон хөвөж байх бий.Халдашгүй дархан эрхтэй гээд шуудай барин яваж байх юм бол гайхаад хэрэггүй.

0  |  0
Top