СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын машиныг худалдах, барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийг нь бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө авах тохиолдол олноор бүртгэгдэх болжээ. Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлагуудад өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ өөрөө биечлэн очиж хэвшихийг уриалсан юм. Монгол Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчлөлд нийт 851 мянга 179 автомашин бүртгэлтэй байдаг ба тээврийн хэрэгслийг өмчлөгч нь татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношлогоонд оруулахгүй байх зэрэг зөрчил зонхилж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Atg(202.9.42.100) 2018 оны 09 сарын 15

Erdebnet vildveriin tseh hesgiin darga nar uursdiin undag ulsiin umch hurunguur hudaldaj absan mashiniig hedhen sar unaad uuriin umch bolgood avchihdag shtee

0  |  0
Top