Өнгөрөгч амралтын өдөр буюу 9-р сарын 8-ны өдөр Төв аймагт болсон бартаат замын уралдааны үеэр нэг машин шатсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус тэмцээнд оролцсон "Jeep Club Mongolia"-н тамирчин Д.А, Н.Ѳ нарын сууж явсан автомашин уралдааны үеэр шатсан байна. Ослын улмаас хүний амь нас хохироогүй гэх ба хэргийг тус аймгийн Замын цагдаагийн газарт шалгаж байна. Ослын урьдчилсан дүгнэлтээр тус автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйн үүднээс шатсан байж болзошгүй байгаа аж.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Энэ төмрийн хогоо хэзээ авах юм болоо арай ингээд орхихгүй л байхдаа