Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өвөө нь ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй онц ноцтой хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, тус дүүргийн 26-р хороонд оршин суух 58 настай иргэн А нь согтуурсан үедээ таван настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй байгаа аж. Энэхүү хэргийн талаарх дуудлагыг охины эцэг эх цагдаад ирүүлсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн тоо жил ирэх бүрт өсөх хандлагатай байгааг албаныхан мэдээлж байна. Өнгөрөгч 2017 оны байдлаар хүчингийн 213 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 205 нь бага насны хүүхэд хохирсон гэх ба хохирогч нарын 6 нь эрэгтэй хүүхэд гэх харамсалтай тоон баримт байна.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 12 хүүхэд жирэмсэлсэн, 9 хүүхэд "гэмтлийн дараах дарамтат эмгэг”, "хүчирхийллийн дараах сэтгэл гутрал”, "сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг” зэрэг сэтгэцийн эмгэгтэй болсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн ахуйн хүрээнд, далд аргаар үйлдэгддэг бөгөөд хохирогчийн бие махбод, сэтгэл зүйд хүнд хор уршиг учруулдаг, тухайн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад хохирогчийн аюулгүй байдал, нэр төрийн баталгаа, хувийн нууц мэдээлэл гээд олон талын хамгаалалт хөндөгдөж байдаг гэдгийг Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн прокурор Б.Өнөрмаа хэлж байв.
Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 15 хувь нь бага насны хохирогчтой ямар нэг хамааралгүй байсан бол 85 хувь нь хохирогчийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танилууд байдаг байна. Иймд, бага насны хүүхэдтэй хүн бүр хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг уриалж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Сайн шалгах хэрэгтэй дээ. Зөвтгөх гэсэнгүй, зарим гэр бүлүүд эцэг эхээ хөгшрөөд ирэхээр нь төвөгшөөж өөрсдөө алчихаж болохгүй болохоор янз бүрийн арга хэрэглэдэг .Архи уудаг, согтуу байснаар нь далимдуулаад яаж ч мэднэ
Shuud ltsaazaldag bole tegehgui bol ene buzar hereg ulam ihseh ni yynd elbegdorj buruutai ooroo tsaajlagtaj magatgui geed tsaajiig baihgui bolgoson estoi eriin amitan
Ийм шар сэмжилсэн юмнуудыг засаад тайгаан болгох хэрэгтэй
Horvoo chi hunii zovlongoor tsadaj hanah boloogui yu. Ai ya ya yaa yaa yaaa.
Хүүхэд багачуул Эцэг эхүүд* Ээж аав Эмээ өвөөдөө ч Итгэхэд бэрх болж дээ
MUNKHNARAN EEJ MUNKHNARAN EEJ