Малайзын цагаачлалын албаныхан тус улсад биеэ үнэлдэг олон тооны гадаад эмэгтэйг баривчилсан тухай Малайзын Malaymail.com сайт өчигдөр мэдээлжээ.
Тус сайтад мэдээлснээр, Селангор мужийн Субан Жаяа, Петалин Жаяа хотуудад явуулсан шалгалтын үеэр нийт 26 эмэгтэй, тэднийг зуучилдаг байсан хоёр Бангладеш эрэгтэй, Малайзын дөрвөн эрэгтэйг баривчилсан тухай тус улсын цагаачлалын албаны дарга Датук Сери Мустафар Али мэдэгдсэн байна. Эдгээр 26 эмэгтэйн 9 нь Монгол улсын иргэд байсан байна.
Түүнчлэн гадаад биеэ үнэлэгчдийн дунд Монгол, Узбекистан, Киргизистан, Казахстан, Хятад, Тайланд, Вьетнам, Иноднезийн иргэд байсан ба тэдний зуучлагч нар нь “WeChat” сүлжээгээр сурталчилж худалддаг байсан гэжээ. Дээрх эмэгтэйчүүд нь үйлчилгээ үзүүлснийхээ төлөө 70-100 ам.долларын хөлс авдаг байсан ба зуучлагч нартайгаа хувааж авдаг байжээ. Эдгээр эмэгтэйчүүдэд Малайзын хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн холбогдох албанаас мэдэгджээ.
Б.ЦОГ
Эх сурвалжийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү
Сэтгэгдэл ( 3 )
эмэгтэйчүүд охидыг *** болгож байгаа төрд хариуцлага тооцдог болгох хэрэгтэй тэгж л *** үгүй болно
зургий нь нэтэд тавь
eh orniihoo heleer buu oruul,eh orniihoo neriig gutaaj shivshig bologson yanhnuud, AIDS tei bolson baih pezdaanuud tendee uheg