“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Тамир Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Т.Тамирыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаж, түүний оронд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баттөрийг томилсон. Энэхүү шийдвэрийг Т.Тамир хууль бус хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж.
Өнгөрөгч 4-р сард болсон Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын ээлжит хуралдаанаар Т.Тамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал оруулж, улмаар дээрх саналыг ТУЗ-аас дэмжсэний дагуу уг шийдвэрийг гаргаж байсан юм. Харин Т.Тамир тухайн үед “Салбарын сайд "МИАТ"-ХК-ийн удирдлагыг солих ёстой гэж үзэж байгаа бол би ямар ч асуудалгүйгээр ажлаа өгөхөд бэлэн байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )