Авлигатай тэмцэх газрын алба хаагчид "Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргыг баривчиллаа" гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатартай утсаар холбогдож тодрууллаа.Тэрбээр "Өнөөдрөөс эхлээд гадуур тийм мэдээлэл гараад байна. Миний хувьд ямар нэг хэрэгт холбогдоогүй. Ажил үүргээ хэвийн биелүүлээд явж байна " гэх тайлбарыг өгсөн юм.
Харин өнгөрөгч баасан гариг буюу 9-р сарын 17-ны өдөр, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгийн дарга Г.Алтан-Очирыг саатуулсан гэх ба Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналын дагуу Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс яллагдагчаар татах санал ирүүлж, ийнхүү нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болсон байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
энэ Улсад Гэмт хэрэгт холбогдохгүй Хүн ч гэж байхаа байжээ УИХ-ын дарга УИХ-ын Гишүүд Хууль зүйн Сайд ЗГ-ын сайдууд АТГ-ын дарга Төрийн яамны Газрын дарга нар Шүүх Прокурорынхон Цагдаагийн Мөрдөгч гээд бүгдээрээ хаашаа юм Цаг уурын өөрчлөлтын нөлөөнд автчихсан юм шиг Гадны Эрдэмтэд Цаг уурын өөрчлөлт Хүний сэтгэл санаа Сэтгэхүйг өөрчилөж б