Нэгдсэн Үндэстний байгууллага, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Монгол Улс анх удаагаа “Мөнгөн ус” хадгалах шинэ агуулахтай болсон. Энэхүү агуулах нь Онцгой байдлын албаны хамгаалалтад байдаг бөгөөд тус агуулахаас их хэмжээний мөнгөн ус алдагдсан хэрэг гарчээ. Дээрх хэрэг нь өнгөрөгч 8-р сард гарсан гэх ба нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, мөнгөн ус хадгалах агуулах нь маш өндөр нууцлалтай бөгөөд агуулахад нэвтрэх эрхтэй цөөн тооны алба хаагч байдаг аж. Түүнчлэн энэхүү агуулахад, дээд албан тушаалтнуудын зөвшөөрлөөр онцгой тохиолдолд нэвтэрдэг тул албаны дотроос мэдээлэл алдагдсан байж болзошгүй хэмээн зарим алба хаагчийг уг хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг аваад байгаа гэлээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Дарга нар нь мөнгөн усыг хулгайлж нинжа нарт дамжуулснаас өөр гарц байхгүй. Монголд мөнгө бүхнийг шийддэг болсон үед гайхах зүйл биш болсон
ОБГ нь ингэж хариуцлага алдаж байхаар одоо тэгээд яах болж байнаа.Энэ улсад нууцын зэрэглэлтэй бүх асуудал нууц байж чадахгүй болчихсон юм бол улс гэж байхын хэрэг юу байна.
ТОМ ДАРГА ТОМ ХУЛГАЙЧ ГЭДЭГ ДЭЭ.